Бидний тухай

Өнөөгийн дүр төрх

   Тус сургуульд 2009 оны 8-р сарын 1-ний байдлаар 2400 гаруй оюутан 9 мэргэжлээр суралцаж байна. Нийт 80 гаруй багш ажиллагсадтай.  Уурхайн технологи, Уурхайн менежмент тогтвортой хөгжил, Уурхайн машин тоног төхөөрөмж, Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, Ашигт малтмалын бутлалт боловсруулалт, Геодези маркшейдер гэсэн 6 профессорын багтай. Тус сургуульд ШУ-ны доктор - 4, доктор (Ph.D) 17, профессор 10, дэд профессор 10 ажилладаг. Нийт багш нарын 43% нь эрдмийн зэрэг цолтой .

   Тус сургуульд Монгол улсын анхны ерөнхийлөгч, профессор, ШУ-ны доктор П.Очирбатын нэрэмжит Орчны хяналт шинжилгээний лаборатори, “Монголын алт” (МАК) ХХК-ийн нэрэмжит Уул уурхайн зураг төсөл, судалгааны лаборатори, Шарын гол, Бор-Өндөрийн уурхайн нэрэмжит кабинет, Багануурын уурхайн нэрэмжит цогцолбор зэрэг уул уурхайн үйлдвэр, компаниудтай хамтран байгуулсан лаборатори, кабинетууд ажиллаж