
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль нь Монгол улсын эдийн засгийн хєгжлийн тулгуур болсон Уул уурхай, нvvрсний аж vйлдвэр, хот байгуулалтын салбарт дээд мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэж эхэлснээс хойшхи хугацаанд 2600 гаруй инженер техникийн ажилтан бэлтгэсэн байна. Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэмтэн, профессор, багш нар ШУТИС-ийнхаа эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжvvлэн биелvvлэхийн тєлєє нийгэмдээ боловсролын чанартай vйлчилгээ vзvvлж, улс орныхоо эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хєгжилд єєрсдийн хувь нэмрийг оруулахын тулд идэвхи санаачлага, сэтгэл зvтгэл гарган хєдєлмєрлєж байна. Манай сургуультай хамтран ажилладаг гадаад, дотоодын их, дээд сургууль, уул уурхай, геодезийн салбарын vйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан шинэ зууны босгон дээр шинжлэх ухаан-боловсрол-vйлдвэрлэлийн холбоог улам гvнзгийрvvлэн хєгжvvлэх замаар улс орныхоо хєгжилд бодитой хувь нэмэр оруулах єлзийтэй ерєєлийг дэвшvvлэхийн хамт манай сургуулийн талаар єчvvхэн атугай ч мэдлэгтэй болж, танилцахыг та бvхнээс хvсэн ерєєе.
Эрдэм номын буян аривжин дэлгэрч, эх орны маань Уул уурхайн салбар улам цэцэглэн хєгжих болтугай.