Эрхэм зорилго

Манай сургуулийн эрхэм зорилго нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбар - Уул уурхайн үйлдвэрлэл, геодези зураг зүйн салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, судалгаа шинжилгээний ажил явуулж, магистр, докторын шатны сургалтаараа эрдэмтэн бэлтгэх сургалт - эрдэм шинжилгээний төв байх явдал юм.

Манай хамт олон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд  дараах зорилтуудыг тавин ажиллаж байна.Үүнд:

  • Сургалт явуулж буй үндсэн мэргэжлүүдээр сургалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх
  • Чухал шаардлагатай мэргэжлүүдийг шинээр нээх
  • Багшлах боловсон хүчний хүрэлцээг хангах, эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувийг нэмэгдүүлэх
  • Сургалтын материаллаг баазыг өргөтгөх, шинэчлэх
  • Гадаад харилцааг өргөжүүлэх
  • Судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, өгөөж ач холбогдлыг  дээшлүүлэх
  • Үйлдвэр аж ахуйн газрууд, салбарын удирдах байгууллагуудтай  хамтын  ажиллагаагаа өргөжүүлэх
  • Мэргэжлийн дээд шатны зэрэг олгох сургалтыг өргөжүүлэх
  • Мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтыг зохион байгуулах
  • Сурах бичиг, гарын авлага бичих, хэвлүүлэн олшруулах