Түүхэн замнал

Түүхэн замнал

1966 он.

МУИС-ийн геологийн тэнхимд уул уурхайн багшаар Б.Ишмэнд томилогдов.

1969 он.

БНМАУ-ын СнЗ-ийн (хуучин нэрээр) 1969 оны 07-р сарын 17-ны 247-р тогтоолоор Политехникийн дээд сургууль байгуулагдаж, уг тогтоолд Геологи, уул уурхайн факультет байгуулахаар заажээ.

1971 он.

“Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр анхны элсэлт авав.

1972 он.

Уул уурхайн тэнхим байгуулагдан эрхлэгчээр Б.Ишмэнд томилогдон О.Гомбо, Б.Доржжанцан, Ц.Өлзий-Орших, Б.Лайхансүрэн, Ж.Цэвэгмид нар багшаар, Д.Эрдэнэсүрэн туслах ажилтнаар ажиллав.

МУИС, ТЭХҮГЯ-ны Нүүрсний нэгдлийн хооронд байгуулсан гэрээгээр “Өрөмдлөг тэсэлгээний ашигтай аргыг судлах тухай” сэдэвт аж ахуйн гэрээт ажлыг Б.Ишмэнд, Б.Лайхансүрэн, инж. Ж.Жамъян, Б.Болд нар хамтран хийж судалгааны ажлын эхлэл тавигдав.

1973 он.

Уул уурхайн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

1976 он.

Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр анхны төгсөлт хийж 14 инженер мэргэжлийн диплом гардан авав.

1978 он.

Уул уурхайн цахилгаан механикийн мэргэжлээр анхны элсэлт авав.

1979 он.

Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан механикийн мэргэжлээр эчнээ салбар нээгдэв.

Уул уурхайн салбарын багш нараас анх удаа Б.Лайхансүрэн ОХУ-ын Санкт-Петербургийн УУТИС-д дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1980 он.

МУИС-ийн ректорын 1980 оны 1-р сарын 4-ний өдрийн 5 тоот тушаалаар 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ГУУФ-ийн харъяанд Уул уурхайн тэнхимээс салбарлуулан Геодезийн тэнхим байгуулж, эрхлэгчээр А.Дамдинсүрэнг томилов. Геодезийн инженер мэргэжлээр 25 оюутан элсүүлэв.

1982 он.

ПДС-д Уул уурхайн факультет байгуулагдаж деканаар доц. А.Самдан томилогдов.

1983 он.

ПДС-ийн Намын хорооны даргаар дэд эрдэмтэн Б.Лайхансүрэн сонгогдов.

Уул уурхайн цахилгаан механикийн анхны төгсөлт хийж 19 инженер диплом гардаж авав.

1985 он.

Геодезийн мэргэжлээр анхны төгсөлт болж 21 инженер диплом гардан авав.

Уулын цахилгаанжуулалт, автоматжуулалт мэргэжлээр анхны 18 инженер диплом гардан авав.

1986 он.

Уул уурхайн тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Ц.Эрдэнэжав томилогдов.

Уул уурхайн эчнээ сургалттай ангиудын анхны төгсөлт болж уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр 11, уулын цахилгаан механик мэргэжлээр 15 инженер диплом гардан авав.

Уурхайн машин комплекс мэргэжлээр анхны 26 инженер диплом гардан авав.

1987 он.

Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Уул уурхайн факультет, Геологийн факультеттэй нэгдэж Геологи, уул уурхайн факультет байгуулагдан деканаар Н.Батсүх томилогдов.

1988 он.

Уул уурхайн тэнхимийн анхны аспирант Ч.Дүүжий, Ц.Очир, Д.Одончойсүрэн нар эх орондоо техникийн ухаанаар анх удаа дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1989 он.

Уул уурхайн тэнхимийн багш Б.Ишмэнд анх удаа эх орондоо техникийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалав.

1990 он.

Уул уурхайн тэнхимийн эрхлэгчээр С.Цэдэндорж томилогдов.

Геодезийн 3-р ангиас оюутан авч маркшейдерийн мэргэжил нээв.

1992 он.

Магистрантурын анхны сургалт эхлэв.

1993 он.

Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр анхны элсэлт авав.

Уул уурхайн маркшейдер мэргэжлээр анхны төгсөлт болж 7 инженер диплом гардан авав.

1994 он.

Уул уурхайн тэнхимээс салбарлан ректорын 1994.05.30-ны өдрийн 219 тоот тушаалаар Уулын цахилгаан механикийн тэнхим байгуулагдан эрхлэгчээр А.Хайдав томилогдов.

Анхны магистр Д.Болор, П.Ариунболор нар төгсөв.

1997 он.

ТИС-ийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сургууль байгуулагдаж, захирлаар дэд доктор С.Гэрэлтуяа томилогдов.

Сансрын геодези, астрономи; Эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт мэргэжлээр анхны элсэлт авав.

Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлийн анхны төгсөлт болж 12 инженер диплом гардан авав.

“ТИС-ийн тэргүүний судлаач багш”-аар дэд проф. Б.Лайхансүрэн манай хамт олноос анх удаа шалгарав.

1998 он.

Уул уурхайн сургуулийн захирлаар доктор Б.Пүрэвтогтох томилогдов.

Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р ангиас 15 оюутан авч уул уурхайн менежментийн мэргэжил нээв.

УУИС мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Уул уурхайн сэтгүүл”-ийн анхны дугаарыг “Монголросцветмет” нэгдлийн 25 жилийн ойд зориулан хэвлүүлснээр проф. Б.Лайхансүрэн эрхлэн гаргаж байна.

1999 он.

Монгол улсын Техникийн их сургуулийн ректорын 103 тоот тушаалаар Б.Ишмэндийн нэрэмжит санг байгуулав.

2000 он.

Уул уурхайн тэнхимээс салбарлан эрдсийн боловсруулалт, экологийн тэнхим байгуулагдан эрхлэгчээр доктор (Sc.D) Я.Гомбосүрэн томилогдов.

2001 он.

 Уул уурхайн сургуулийн нэр өөрчлөгдөж Уул Уурхайн Инженерийн сургууль болов.

Сансрын геодези, астрономи мэргэжлээр 15 инженер, Эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт мэргэжлээр 33 инженер бакалаврын диплом гардан авав.

2002 он.

ШУТИС профессорын системд шилжин Уурхайн технологи, үйлдвэрлэлийн процессын загварчлал, Чулуулгийн физик, тэсэлгээний технологи, Уурхайн иж бүрэн механикжуулалт, Уурхайн цахилгаанжуулалт, автоматжуулалт, Эрдсийн боловсруулалт, экологи, Уул уурхайн маркшейдер, Геоматик, Тогтвортой хөгжил, экологиийн профессорын багууд байгуулагдан ажиллав.

2003 он.

Уул уурхайн инженерийн сургуулийн захирлаар доктор Л.Пүрэв томилогдов.

2005 он.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч профессор П.Очирбат “Чингис хаан” одонгоор шагнагдав.

Проф. Ц.Нанзад ОХУ-ын БШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдов.

2006 он.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, УУИС хамтран, Уул Уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулж эхлэв.

2007 он.

УУИС-ийн эрдэмтэн багш нараас анх удаа профессор Б.Лайхансүрэн “Тэсэлгээний онол, арга зүй, тэсрэх бодисын судалгаа” суурь бүтээл туурвисны учир Монгол Улсын Төрийн шагнал хүртэв.

2009 он.

ШУТИС-ийн харъяа УУХ-ын захирал УУИС-ийн профессор, доктор Б.Пүрэвтогтох олон улсын 2 өргөмжлөлийн эзэн болов. (Тop 100 Sciens -2008, “Create Minds at the 21st Centure”)