Бүтэц: Тус баг нь тэргүүлэх проф П.Очирбат (ШУ-ны док., проф), дэд проф. Ж.Бямба-Юу (док., дэд проф), ахлах багш Ш.Халтар (магистр), Д.Сарангуа (магистр), С.Лхаахүү (магистр), С.Энхцацрал (магистр), Б.Чинзориг (магистр), багш С.Нандинцэцэг (магистр), Т.Сүмжидмаа (магистр), Д.Эрдэнэсүрэн (магистр), сургалтын мастер Ц.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үйл ажиллагаа: Профессорын баг нь Уурхайн эдийн засаг, Уурхайн менежмент, Төслийн менежмент, Макро, Микро эдийн засаг, Эрдсийн баялгийн эдийн засаг, Уурхайн хөдөлмөр зохион байгуулалт зэрэг хичээлийг зааж уул уурхайн үйлдвэрүүдийн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааны зохион байгуулалт чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн, бакалавр, магистр, докторын сургалт явуулж, Эрдсийн баялгийн салбарын тогтвортой хөгжил, Уул уурхайн удирдлага мэргэжлээр төгсгөдөг.
