Геодези, маркшейдрийн профессорын баг

Бүтэц: Тус баг нь тэргүүлэх профессор Д.Оюунцэцэг (док., дэд проф,), дэд профессор А.Дамдинсүрэн (док., дэд проф,), дэд профессор Д.Дондов (док., дэд проф,), дэд профессор Ж.Алтанцэцэг (док., дэд проф,), ахлах багш Ч.Алтанцэцэг (магистр), Н.Бямбанаран (магистр), Я.Энхзул (магистр), Б.Болормаа (магистр), багш С.Үржинханд (магистр), Б.Гантулга (магистр), Г.Өлзийсайхан (магистр), Ж.Билгүүн (магистр), Д.Ундармаа (магистр), сургалтын инженер С.Жаргалмаа, хичээлийн туслах ажилтан М.Тогтохбаяр (магистр), сургалтын мастер Ч.Цэцэгдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үйл ажиллагаа: Профессорын баг нь Геодези, Дээд геодези, Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтын онол, Инженер геодези, Газар зүйн мэдээллийн систем, Газар зохион байгуулалтын үндэс, Газрын харилцаа, Газрын хэвлийн геометр, Маркшейдерийн ажил зэрэг хичээлийг зааж геодезийн хэмжилт боловсруулалт, сүлжээ байгуулах, төрөл бүрийн зориулалт, масштабын зураглал үйлдэх, мэдээллийн сан байгуулах, уурхайн орд газрын геомеханик, уурхайн квалиметр, уурхайн маркшейдрийн хэмжилт, газрын хөдөлгөөний судалгаа, агаар сансрын зураг ашиглан төрөл бүрийн сэдэвчилсэн зураг зохиох, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн бакалавр, магистр, докторын сургалт явуулж Геодези, Уул уурхайн маркшейдер, Эдэлбэр газрын кадастр-газар зохион байгуулалт, Геодезийн мэдээлэл зүй мэргэжлээр төгсгөдөг.