Бүтэц: Тус баг нь тэргүүлэх проф. Б.Лайхансүрэн (ШУ-ны док., проф), дэд проф. Б.Алтантуяа (док., дэд проф), ахлах багш Л.Норовсүрэн (магистр), Ц.Оюунцэцэг (магистр), Г.Ганбилэг (док), багш Д.Далайцэцэг (магистр), сургалтын мастер Г.Зулзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үйл ажиллагаа: Тус баг нь Технологийн минералоги, Эрдсийн боловсруулалтын технологи, Геотехнологи, Баяжуулах үйлдвэрийн төсөл, Нүүрс баяжуулах коксжуулах технологи, Чулуулгийн физик, Чулуулгийн бутлалт зэрэг хичээлийг зааж өрөмдлөг тэсэлгээний ажлын технологийн судалгаа, чулуулгийн физик механикийн шинж чанарын судалгаа, ашигт малтмалыг цооногоор уусгах, овоолгод уусгах, газрын доор уусгах, алтны шороон ордын баяжуулалтыг боловсронгуй болгох, утаагүй ба шахмал түлшний технологи зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн бакалавр, магистр, докторын сургалт явуулж Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгсгөдөг.
