Бүтэц: Тус баг нь тэргүүлэх проф Ж.Цэвэгмид (док., проф), ахлах багш Г.Сандагдорж (док.), П.Ариунболор (док.), Б.Батхишиг (магистр), Б.Эрдэнэцэцэг (магистр), сургалтын мастер Т.Биндэръяа (магистр), хичээлийн туслах ажилтан С.Эрдэнэцэцэг (магистр) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үйл ажиллагаа: Профессорын баг нь Ил уурхайн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмж, Ил уурхайн машин төхөөрөмжийн автоматчилагдсан цахилгаан хөтлүүр, Ил уурхайн технологийн процессын автомажуулалт, Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, Телемеханик, Автоматчилагдсан цахилгаан хөтлүүрийн засал тохируулга, Уурхайн цахилгаан хангамжийн төслийн автоматжуулсан систем, Уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгааны аюулгүй байдлыг судлах арга зүй зэрэг хичээлүүдийг зааж бакалавр, магистр, докторын шатны сургалтыг хариуцан явуулж Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр төгсгөдөг. Мөн уул уурхайн үйллдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ба найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж магистр, докторын зэрэг горилох ажлыг удирдаж хамгаалуулдаг.
