Уурхайн машин тоног төхөөрөмжийн профессорын баг

Бүтэц: Тус баг нь тэргүүлэх проф Ц.Нанзад (ШУ-ны док., проф), проф. Б.Пүрэвтогтох (док., проф), проф. А.Хайдав (док., проф), дэд проф. Д.Гэрэлт-Од (док., дэд проф), дэд проф К.Хавалболат (док., дэд проф.), багш Ч.Зэндмэнэ (магистр), сургалтын мастер Л.Орхон (магистр), хичээлийн туслах ажилтан Б.Лодоншарав (магистр), нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үйл ажиллагаа: Профессорын баг нь Ил уурхайн машин комплекс, Уурхайн механик тоног төхөөрөмжийн дизайн, Уулын машины шингэний ба хийн хөтлүүр, Ил уурхайн тээврийн тоног төхөөрөмж, Уул уурхайн машины ашиглалт засвар, Уул уурхайн машины найдвартай ажиллагаа, Уурхайн суурин тоног төхөөрөмж зэрэг хичээлийг зааж өрмийн техникийн судалгаа, ил уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, найдвартай ажиллагаа, уул тээврийн машины  оновчтой хослол, ашиглалт чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн бакалавр, магистр, докторын сургалт явуулж, Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр төгсгөдөг.