ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 39 – Р БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 39 – Р БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 39 – Р БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Хурал 2 үе шаттай болж өнгөрлөө. ШУТИС – ийн 1 – р байрны 203 тоот өрөөнд буюу эрдмийн зөвлөлийн өрөөнд 2011 оны 11 – р сарын 11 – ны өдрийн 11.00 цагт бэлэгдэл төгс нээлт хийлээ. Хуралд 60 гаруй зочид төлөөлөгч ирж тв9 телевиз, етв зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд ирсэн юм. Тус хуралдааны арга хэмжээг ШУТИС – ийн УУИС – ийн захирал Л. Пүрэв нээж үг хэлсэн бөгөөд хуралдаануудыг Уурхайн технологийн профессорын багийн профессор С. Цэдэндорж удирдаж явуулав. Хуралдаан их сонирхолтой явагдсан бөгөөд Уул уурхайн хөгжлийн ирээдүй клубын оюутнууд үйлчилгээний ажлыг зохион байгуулсан юм. Оролцогч бүрт Уул уурхайн инженерийн сургуулийн 40 жил, уул уурхайн аврах албаны 60 – н жилийн ой, эрдэс боловсруулалт технологийн хүрээлэнгийн 20 – н жилтэй холбогдуулан гарын бэлэг өгсөн. 1 – р хуралдаан өндөрлөж 13.40 цагаас ШУТИС – ийн 1 – р байрны “Профессор зоог” – т зочдыг өдрийн хоолонд оруулсан бөгөөд зочдод хуралдааны үеэр цэвэр ус, чихэр пичень, халуун кофе зэргээр үйлчилж байсан нь хуралдааны уур амьсгалыг таатай болгосон. 2 – р хуралдаан ШУТИС – ийн төв номын сангийн дэмжлэгтэйгээр их танхим буюу 604 тоот өрөөнд болж өндөрлөсөн.  Хуралдааны нэг чухал зүйл нь хуралдааны үед шалгарсан илтгэл ( Ж. Ижилмаа, Ө. Ган-Од, К. Хавалболат, Ч. Зэндмэнэ, Ц. Нанзад, Б. Баасандалай, П. Ариунболор, З. Оюунханд, Б. Ханджамц, Сүмжидмаа, Л. Энхболд) – үүдэд тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан явдал юм.  Уул уурхайн аврах албаны дарга Жанчив гуайд баярын гарын бэлэг, баглаа цэцэг зэргийг УУИС – ийн захирал Л. Пүрэв гардуулсан нь баярын үйл ажиллагааг хүндэтгэсэн хэрэг болсон. Хуралдаанд нийт 18 шалгарсан илтгэлүүдийг сонссон бөгөөд нийт 41 илтгэлийг эмхтгэлд хэвлүүлсэн болно. Хуралдааны арга хэмжээнд ирсэн чухал зочдод УУИС – ийн энгэрийн тэмдэг өгсөн юм. Хуралдаан амжилттай болж өнгөрсөн нь УУИС – ийн Уурхайн технологийн профессорын багийн хичээл зүтгэл чухал байв.
Аливаа арга хэмжээг зохион байгуулахад хариуцсан ажилдаа эзэн болж, санаачлагатай байж, арга хэмжээг удирдан явуулж буй хүнд элдэв тайлбар тавилгүй шууд биелүүлэх зарчмыг баримталж ажиллавал илүү их амжилтанд хүрч болохыг харуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Эрдэс боловсруулалт технологийн хүрээлэнгийн хүсэлтийг үндэслэн тэдний ойг хүндэтгэн үзэж УУИС – ийн захиргааны зүгээс хурлын эмхтгэлээс 50 ширхэгийг өгсөн болно.


Тус арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмжиж ажилласан УУИС – ийн захирал Л. Пүрэв, ШУТИС – ийн захиргаа аж ахуйн хэлтэс, Уурхайн технологийн профессорын багийн профессор С. Цэдэндорж, ШУТИС – ийн төв номын сангийн захиргаа, Уул уурхайн аврах албаны дарга Жанчив, Эрдэс боловсруулалт технологийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлэх нь зөв юм.