МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 89 ЖИЛ, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 17 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
1. Бага хурлын зорилго:
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудын хүрээнд бакалаврын зэргээр суралцдаг оюутнуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, сургалт үйлдвэрлэлийн холбоог гүнзгийрүүлэх, тэдний өөрийгөө илэрхийлэн илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.
2. Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцох нөхцлүүд:
1. Эрдэм шинжилгээний бүтээл гүйцэтгэгч болон илтгэгч нь бакалаврын түвшинд суралцагч оюутан байна. Уралдаанд оролцогч нь тухайн сургуульд суралцагч мөн гэсэн тодорхойлолтыг ирүүлнэ.
3. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага
1. Туршилт, судалгааны ажлын явц, үр дүн, ашигласан гадаад, дотоод мэдээллийн эх сурвалж материалыг бүрэн хавсаргаж ирүүлэх.
2. Монгол Улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй чухал асуудлыг хөндөж, шийдвэрлэх үр дүнтэй арга замыг боломжит төвшинд эрэлхийлсэн байх.
4. Судалгааны ажлын сэдэв
- Эрдэс баялгийн олборлолт ашиглалт, баяжуулалт боловсруулалтын шинэлэг санал, дэвшилтэт техник технологийн ололт амжилт,
- Экологи, байгаль орчны нөхөн сэргээлтийн шинэлэг санаа,
- Салбарын хууль, эрх зүйн болон санхүү, эдийн засгийн орчныг сайжруулах боломжуудыг бодит судалгаа, арга зүйд тулгуурлан бичсэн бүтээлүүд байна.
5. Илтгэлийг шалгаруулах журам, хугацаа, шаардлага
- Илтгэлийн материалыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны дотор МУУҮА-ийн байранд хүлээн авна. Материалаа файлаар болон А4 бичгийн цаасан дээр 1 хувь хэвлэж авчирна.
- Уралдаанд оролцох бүтээлийг 2 үе шаттай шалгаруулна.
- Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2012 оны 01-р сарын 6-ны дотор Зохион байгуулах комиссоос томилогдсон шүүгчид шалгаруулна (нэгдүгээр шатны шалгаруулалтаас 10 бүтээл шалгарна).
- Хоёрдугаар шатны шалгаруулалт 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд явагдна. Нэгдүгээр шатнаас бүтээл нь шалгарсан оюутнууд илтгэл тавьж бүтээлээ хэлэлцүүлэх ба шүүгчдийн бүрэлдэхүүн оноогоор дүгнэн байр эзлүүлж шалгаруулна.
Тавигдах шаардлага
Эхний шатны шалгаруулалт
- Ашиглах программ: MSWord 2000 ба түүнээс дээш хувилбараар
- Фонт: Arial mon , Times New Roman (Mon), Font size 12
- Формат: A4 хэмжээтэй цаас, зүүн талаас 3см ба бусад талаас 2см зайтай, мөр хоорондын зай 1.5
- Хэмжээ: 10-15 хуудсанд багтсан байх ба e-файлын хамт байна.
Хоёрдугаар шатны шалгаруулалт
- Илтгэх мэдээллээ Power Point программ дээр бэлтгэсэн байна.
- Уралдаанд илтгэгч бүтээлээрээ ганцаарчлан оролцоно.
- Уг бүтээл нь өөр эрдэм шинжилгээний аливаа хурал зөвлөлгөөнд оролцон байр эзэлж байгаагүй байх.
Шалгуур үзүүлэлтүүд
|
Шалгуур үзүүлэлтүүд |
Авах дээд оноо |
|
|
1. Шинэлэг санаа, шийдэл |
30 % |
3 оноо |
|
2. Судалгаа, шинжилгээний арга зүйн эзэмшилт, боловсруулалт |
15 % |
1.5 оноо |
|
3. Ашигласан, судалсан материал |
10 % |
1 оноо |
|
4. Гаргасан дүгнэлт |
15 % |
1.5 оноо |
|
5. Бүтээлийн байдал |
10 % |
1 оноо |
|
6. Илтгэх ур чадвар |
20 % |
2 оноо |
6. Шагнал урамшуулал
- Тэргүүн байр –1 Өргөмжлөл, 750 000 төгрөгийн мөнгөн шагнал
- Дэд байр – 1 Өргөмжлөл, 500 000 төгрөгийн мөнгөн шагнал
- Гутгаар байр –1 Өргөмжлөл, 250 000 төгрөгийн мөнгөн шагнал
- Тусгай байр -1 Өргөмжлөл, 125 000 төгрөгийн мөнгөн шагнал
- Нийт оролцогчдод батламж, оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гардуулна.
7. Зохион байгуулагч
- Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци,
- ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль,
8. Холбоо барих:
МУУҮА 314877, 331770 enkhbold@miningmongolia.mn