Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Уул уурхайн хүрээлэн

           ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
                     
  ХАРЪЯА УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭН
 
Эрхэм зорилго

Тус хүрээлэн нь эрдэс баялгийн салбарын эрдэм шижнэилгээний зураг төслийн ажлыг гүйцэтгэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, уурхай, уулын үйлдвэрүүдийн захиалгын дагуу судалгаа, зураг төслийн ажлыг орчин үеийн шаардлагын түвшинд хийж гүйцэтгэх үндсэн зорилго бүхий шинжлэх-ухаан үйлдвэрлэлийн нэгдсэн төв байх.
 
Хүрээлэнгийн бүтэц

Хүрээлэн нь үндсэн 5 нэгжтэй ажиллаж байна. Үүнд: Зураг төсөл, судалгааны товчоо, уул уурхайн тоног төхөөрөмж зохион бүтээх товчоо, нүүрсний  шинжилгээний арбитр лаборатори, үйлдвэрлэл Хүрээлэнгийн цаашдын бүтцийн бүдүүвчийг хавсралтад үзүүлэв.
 
Лаборатори, туршилтын бааз
 
- Нүүрсний техникийн шинжилгээ гүйцэтгэдэг орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий нүүрсний шинжилгээний арбитр лаборатори
- Уурхайн хөрсний чулуулгийн физик-механикийн болон геоакустик шинж чанарыг тодорхойлох тоног - төхөөрөмж бүхий чулуулгийн физик механикийн шинж чанарын лаборатори
- Японы орчин үеийн геофизикийн тандан судалгааны тоног төхөөрөмж бүхий геомеханикийн лаборатори
- Уурхайн машин механикмын агрегат хэсгийг задлахгүйгээр оношлох багаж хэрэгсэл бүхий диогностикийн лаборатори
- Орчин үеийн компьютерийн программ хангамж бүхий уурхайн зураг төслийн автоматжуулалтын лаборатори
 
Түүхэн хөгжил

- 1959: Аж үйлдвэрийн яамны харъяанд уул уурхайн үйлдвэрийн зураг төсөл боловсруулах групп байгуулагдсанаар үйл ажиллагаа эхэлсэн.
- 1961: ЗХУ-аас 7 мэргэжилтэн уригдан ирж, “Бүрэнцогт”-ын гянтболдын уурхайн зураг төсөл боловсруулж улмаар уг группыг зураг төслийн товчоо болгон өргөжүүлсэн. 
- 1969: Зураг төслийн товчоог өргөтгөж “Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн зураг төсөл, эрдэм шинжилгээний институт”-ийг байгуулсан.
- 1977: Дулааны цахилгаан станцад нийлүүлж буй нүүрсний чанарын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилгоор нүүрсний шинжилгээний лаборатори байгуулагдсан.
- 1991: Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт нь “Уул уурхай хүрээлэн”, “Эрчим хүчний хүрээлэн” болж бие даасан үйл ажиллагаа явуулах болсон.
- 1997: Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа Уул уурхайн хүрээлэн болон өргөжсөн.

Өнөөгийн байдал


    Уул уурхайн хүрээлэнгийн захиргаа аж ахуй, зураг төсөл, судалгааны товчоо, уурхайн тоног төхөөрөмж зохион бүтээх товчоо, нүүрсний шинжилгээний арбитр лаборатори, үйлдвэрлэл бизнес эрхлэх хэсэгт нийт 30 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
 
    Өнөөдөр уул уурхайн хүрээлэн нь эх орны ашигт малтмалыг орчин үеийн шинжлэх ухаан техникийн түвшинд экологийн сөрөг нөлөө болон хаягдал багатайгаар олборлон боловсруулж, эдийн засгийн үлэмж өгөөжтэй дэлхийн зах дээл дээр өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн. Уурхайн хөрсний чулуулгийн физик-механикийн шинж чанар, нүүрс алт, жонш, занар, хөнгөн цагааны зарим ордыг ашиглах, шахмал  болон утаагүй түлш, бордоо үйлдвэрлэх, алтны техноген ордыг олборлох болон тэсрэх бодисын бага оврын тоног тєхєєрємж зохион бїтээх зэрэг 10 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулахын зэрэгцээ Шивээ-Овоо, Шарынгол, Багануурын нүүрсний уурхай, Эрдэнэттийн уулын баяжуулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн уурхайн технологийн сонголт, техник-эдийн засгийн тооцоо, хүдрийн будлагдлын оновчлол, нүүрсний чанарын судалгаа, Улаан-Овоо, Нарийнсухайт, Элдэвийн нїїрсний ордыг ашиглах ТЭЗЇ, Хөтөл II шохойн чулууны ордын техникийн зураг, төсөл, орон нутгийн нүүрсний томоохон 10 уурхайн техник, технологийн шинэчлэлтийн төсөл Хөдөөгийн сумдын нүүрсний хангамж зэрэг 20 гаруй ажлыг хийж гүйцэтгэсэн нь үйлдвэр практикт зохих үр дүнгээ өгч байна.
 
     Тус хүрээлэнгийн шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд Багануурын нүүрсний уурхайд энгийн тэсрэх бодисын үйлдвэр, Эрдэнэтэд усанд тэсвэртэй тэсрэх бодисын үйлдвэр болон баяжуулах үйлдвэрийн хүдэр бутлах ган бөмбөлөгийн цех, Улаанбаатар хотод Нүүрсэн брикет хийх туршилтын үйлдвэр байгуулагдаад байна.
     Уул уурхайн хүрээлэн нь уул уурхайн салбарын шинжлэх ухааныг хєгжїїлэх, техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр 50 шахам жил ажиллаж 80 гаруй эрдэм шинжилгээний төсөлт ажил, 70 гаруй уурхайн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулж, 40 ном, товхимол хэвлүүлэн, 500 гаруй өгүүлэл нийтлүүлж, 10 шинэ бүтээл, 80 гаруй оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
 
Судалгааны гол чиглэл
 
- Уул уурхайн олборлолтын дэвшилтэт техник, технологи
- Геофизикийн тандан судалгаа
- Уул уурхайн олборлолтын биогеотехнологи
- Уурхайн үйлдвэрлэлийн процессын математик загварчлал, программ хангамж
- Чулуулгийн физик механикийн шинж чанарын судалгаа
- Тэсэлгээний ажлын онол, тэсрэх бодисын найрлага
- Єрємдлєг тэсэлгээний ажлын їндсэн параметрын судалгаа
- Ашигт малтмалыг цооногийн аргаар олборлох
- Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх, алтны техноген ордыг олборлох тоног тєхєєрємж зохион бүтээх
- Шатдаг занарын ордыг иж бүрэн ашиглах
- Утаагүй түлш, нүүрсэн брикет үйлдвэрлэх
- Ашигт малтмалын олборлолт болон уурхайн экологи, нөхөн сэргээлтийн төсөл
 
Судалгааны хэтийн чиглэл
 
- Ашигт малтмалын иж бүрэн олборлолт
- Уурхайн автоматжуулалт, механикжуулалт
- Геомеханикийн судалгаа
- Геофизикийн судалгаа
- Уурхайн экологи, нєхєн сэргээлт
- Биогеотехнологи
- Шинэ тєрлийн бордоо
- Хийн болон шиннгэн түлш
- Шахмал түлш
- Диагностикийн судалгаа
- Тербилогийн судалгаа
- Тэсрэх бодис
 

Цаашид хамтран ажиллах чиглэлүүд

     - Хөрсний чулуулгийн ан цавархаг шинж чанар болон хүдрийн биетийн хэлбэр тогтцыг Японы орчин үеийн тандан судлах багаж хэрэгслээр тодорхойлно.
     -
Уул уурхайн үйлдвэрийн төсөл бүрийн эрдэс баялгийг ашиглах ТЭЗҮ, зураг төслийг чанартай хийж гүйцэтгэнэ.
     -
Уул уурхaйн үйлдвэрийн төрөл бүрийн эрдэс баялгийг ашиглах ТЭЗҮ, зураг төслийг чанартай хийж гүйцэтгэнэ.
     - Нүүрсний техникийн шинжилгээг олон улсын стандартын дагуу баталгаатай хийнэ.
     - Шороон ордын техногений хэсгийг ашиглах бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээнэ.
     - Чулуулгийн физик механикийн шинж чанраын үзүүлэлтүүдийг тодорхойлж өрөмдлөг тэсэлгээний ажлын параметрийг оновчлоно
     - Өндөр даацын машин механизмын эвдрэл гэмтлийг задлахгүйгээр оношлоно.
     - Гадаадын улс орнуудаас техник, технологийн мэдээллийг богино хугацаанд авахад тусална. 
     - Уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээх технологи, зураг төсөл боловсруулж байгаль орчны төлөвлөгөө, мониторинг хяналтын хөтөлбөрийг богино хугацаанд хийж гүйцэтгэнэ.
     - Бага оврын тоног төхөөрөмж угсрах, зохион бүтээж туршина.
     - Барилгын блок үйлдвэрлэнэ.
 
Гадаад хамтын ажиллагаа
 
Уул уурхайн хїрээлэн нь ОХУ болон бусад орны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.Үүнд:
 
- ОХУ-ын А.А.Скочинскийн нэрэмжит Уул уурхайн хїрээлэн (ИГД)
- Эдийн засаг,мэдээллийн эрдэм шинжилгээний тєв институт (ЦНИЭИ Уголь)
- Шатах ашигт малтмалын институт (ИГИ)
- Ил уурхайн эрдэм шинжилгээний хїрээлэн (НИИОГР)
- Газрын хэвлийг иж бїрэн ашиглах асуудлын хїрээлэн (ИПКОН)
- Хатуу тїлшний баяжуулалтын институт (ИОТТ)
- Москвагийн геологи хайгуулын дээд сургууль (МГРИ)
- Казакстаны уул уурхайн институт
- Бежингийн уул уурхай, металлургийн хїрээлэн
- Японы эрчим хїчний хїрээлэн
 
Єнєєдєр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Газрын хэвлийг иж бїрэн ашиглах асуудлын хїрээлэнтэй Уурхайн нєхєн сэргээлтийн чиглэлээр, Японы Эрчим хїчний хїрээлэнтэй Шивээ-Овоо, Багануурын нїїрсний уурхайг єргєтгєн шинэчлэх тєслийг хэрэгжїїлэх ажилд хамтран ажиллаж байна.
 
Манай хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Бэлхийн гудамж.
Улаанбаатар шуудан -25
 
Монгол улс
Утас: (+976-11)-357854
Факс (+976-11)-357854
Электрон шуудан: mineinst & erdem.edu.mn

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг