Нэг. Нийтлэг үндэслэл
| 1.1. | Гэгээрлийн Сайдын 1998 оны 255 дугаар тушаалын “Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэх журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Монгол Улсын ШУТИСургуулийн хэмжээнд мөрдлөг болгоно. | | 1.2. | Сургалтанд кредит тогтолцоог нэвтрүүлэхэд оюутны мэдлэгийн үнэлгээний нэгдсэн системийг нэг их сургуулийн хүрээнд төдийгүй улсын хэмжээнд зайлшгүй ашиглах шаардлагатай бөгөөд ингэснээр уг тогтолцоо иж бүрэн хэрэглэгдэх, улмаар дээд боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний түвшинд хүрч үнэлэгдэх зорилтыг хангах боломж нээгдэх болно. | | 1.3 | Оюутан, суралцагчдын үнэлгээний нэгдсэн систем нь: | “Сурах, сургах” үйл ажиллагааг бодитой үнэлэх | | Оюутан, суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учирахгүй байх | | Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ач холбогдолтой. |
| Хоёр. Оюутны мэдлэгийн үнэлгээ
Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.
A. Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Багшийн үнэлгээний 70 оноо нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. Эдгээрийн нийлбэр 100 хүртэл оноог лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ.
Лавлах хүснэгт Оноо | Үсгэн үнэлгээ | Үнэлгээний оноо | 96-100 | A | 4.0 | 91-95 | А- | 3.7 | 88-90 | B+ | 3.4 | 84-87 | В | 3.0 | 81-83 | В- | 2.7 | 78-80 | С+ | 2.4 | 74-77 | С | 2.0 | 71-73 | C- | 1.7 | 68-70 | D+ | 1.3 | 64-67 | D | 1.0 | 61-63 | D- | 0.7 | 0-60 | F | 0.0 | | A,A-,B+,B,B-,C+ CR 0.0 | | |
B. Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно.
Оюутан бүрээр улирал бүрийн эцэст тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Улирлын Үнэлгээний Голч Дүн ба оюутны нийт суралцсан хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Хуримтлуулсан Үнэлгээний Голч Дүн гэсэн ерөнхий нэг аргачлалтай хоёр тоон утгыг тооцоолж гаргасны эцэст оюутны дүнгийн хуудсыг хэвлэж, хувийн хэрэгт хийнэ. Улирлын болон хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцоолно.
Үнэлгээний Голч Дүн (GPA) = Чанарын онооны нийлбэр⁄Кредит цагийн нийлбэр= | =Y1*K1+Ү2*К2+…+Үn*Kn⁄ k1+k2+…+Kn
| энд, Ү1, Ү2, …Үn - 1,2,…,n дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо К1, К2, …,Кn - 1,2,…,n дугаар хичээлүүдийн харгалзах кредит
|
C. Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтдаа дүн шинжилгээ хийж, Сургуулийн сургалтын нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.
D. ШУТИСургуулийн Бакалаврын зэрэг бүхий дипломыг 2.0 ба түүнээс дээш, Магистрын зэрэг бүхий дипломыг 3.0 ба түүнээс дээш, Докторантурт суралцаж төгссөн дипломыг 3.4 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгох болно.
Гурав. Үнэлгээний системд хэрэглэгдэх үнэлгээ ба тэмдэглэгээ
Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ
Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:
| U - Оюутан кредит шууд тооцох шалгалтын дүнг зөвшөөрөөгүй | | Е - Улирлын шалгалт өгөөгүй | | R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн | | W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан |
Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. Оюутан нь жилийн дотор дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.
| 3.1. | Оюутан кредит шууд тооцох шалгалтын дүнг зөвшөөрөөгүй “U” Uncomplete Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно. Энэ тохиолдолд уг хичээлийг хариуцсан профессор нь оюутантай ярилцлага хийж шууд шалгалтанд орох зөвшөөрлийг олгоно. Сургалтын нэгдсэн хуанлид зааснаас бусад кредит шууд тооцох шалгалтын захиалгыг улирлын эхэнд (хичээл сонголт 2) оюутны хичээл сонголтын хуудсанд сургалтын алба тэмдэглэн шалгалтын комиссын бүрэлдэхүүний талаар шалгалтын өмнө нь холбогдох профессортой зөвшилцөж комиссыг байгуулна. Кредит шууд тооцох шалгалтыг зөвхөн томилогдсон комисс авах ба шалгалтанд орохын өмнө тухайн хичээлийн кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг төлсөн байна. Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэл оноог 3.33 гэсэн тоогоор үржүүлж байж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноод шилжүүлнэ. Оюутанд сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн одтой хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй. Оюутны нэг улиралд 30 хүртэл онооны шууд шалгалтад орох хичээлийн тоо нь нэгээс ихгүй байна. Оюутан кредит шууд тооцох шалгалтын үнэлгээнд сэтгэл дундуур байвал шалгалтын дүнгийн хуудсанд “U” тэмдэглэгээг тавиулж болно. Шалгалтын хуудсанд “U” тэмдэглэгээ тавигдсан хичээлийг оюутан шинээр дахин сонгож судлаад 70 онооны болон улирлын шалгалтанд орж “A”-“F” үнэлгээ авсан байх шаардлагатай. | | 3.2. | Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд “Е” тэмдэглэгээг тавиулж болно. “E” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан жилийн дотор багтаж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй. | | 3.3. | Оюутан тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд “R” тэмдэглэгээг дүнгийн хуудсанд Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно. Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг сургалтын албанаас тавиулсан тохиолдолд уг хичээлийг жилийн дотор дахин судлан үзэж, үнэлгээг дээшлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ тохиолдолд нэгдүгээрт, уг хичээлийг дахин бүрэн судалж багшийн болон улирлын шалгалтын онооны нийлбэрээр, хоёрдугаарт, уг хичээлийг өмнө судалж үзэж байхдаа багшийн 70 онооноос 50-аас дээш оноо авсан байвал кредит шууд тооцох шалгалтаар тус тус үнэлүүлж болно. Оюутан нь 3 ба түүнээс олон улирал өнгөрсний дараа тодорхой хичээлийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсвэл уг хичээлийг дахин сонгон судалж үзэхийг анхааруулж байна. Оюутны дахин суралцахаар бүртгүүлсэн хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ. Харин кредит шууд тооцох шалгалтанд орох үед төлбөл зохих кредитийн үнэлгээний 30 хувийг төлнө. | | 3.4. | Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. “W” тэмдэглэгээ авсан оюутан мэргэжлийн харъяа профессортой уулзаж шалтгааныг тодруулна. Тодруулга хийгдсэний дараа сургалтын албанаас “WA”-хаясан, “WP”-шилжсэн, “WC”-сахилгаар тэнцээгүй, “R” гэх мэт үнэлгээг тавина. | | 3.5. | Кредит “CR” Credit granted Магадлан итгэмжлэлд орсон дээд сургууль,коллежуудаас шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан хичээлийн кредитийг бүрэн тооцож, үнэлгээг нэг шат бууруулан тавина. Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллежуудаас ШУТИСургуультай “Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредит болон үнэлгээг дүйцүүлэн тооцох гэрээ ” байгуулсны дагуу оюутан шилжин суралцах тохиолдолд, хичээлийн кредитийг бүрэн тооцож, А,А-,B+,B,B-, C+,C, үнэлгээг “CR” үнэлгээгээр хөрвүүлэн тавина Оюутан шаардлагатай гэж үзсэн хичээлдээ “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тэр хичээлд бүртгүүлж, суралцаад “A-F” үнэлгээ авч болно |
Дөрөв. Сургалтын нэгдсэн стандартаас
| 4.1. | Захирлын нэрэмжит хуудас Захирлын нэрэмжит хуудсанд тухайн улиралд доод тал нь 15 кредит цуглуулсан ба тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 3.7 ба түүнээс дээш амжилт үзүүлсэн оюутнуудын нэрсийг оруулна. | | 4.2. | Шилдэг оюутнуудын нэрс Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш удаа бичигдсэн оюутнуудыг “Шилдэг оюутнууд” гэнэ. Бүрэлдэхүүн сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү нэрсийн жагсаалтанд орсон оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх, зээл тусламж олгох, тусгай хөтөлбөрт хамруулж суралцуулах, сургуульдаа туслах багш эсвэл ажилтнаар ажиллуулах, бусад гадаадын их дээд сургуульд элсэхэд нь сургуулийн зүгээс дэмжих гэх мэт олон чиглэлээр тусалж ажиллах болно. | | 4.3. | Анхааруулгын хуудас Дараах тохиолдлуудад оюутанг “хангалтгүй“ суралцсан гэж үзэж доорхи арга хэмжээг сургуулийн зүгээс авч хэрэгжүүлнэ. Үүнд: | | | | 4.3.1. | Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0.7-оос доош бол “оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан” гэж үзнэ. | | 4.3.2. | Хангалтгүй суралцсан оюутныг “Анхааруулгын хуудас”-нд нэрийг бичиж сануулна. | | 4.3.3. | “Анхааруулгын хуудас”-нд оюутны нэр гурав дахь удаагаа бичигдвэл тэрхүү оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна. | | 4.3.4. | Оюутан нь минимум 90 кредит цуглуулсан бөгөөд тэдгээр хичээлийн хувьд бодогдох хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 2.0-оос доош дүгнэгдсэн бол “оюутныг сонгосон мэргэжлээрээ хангалтгүй суралцсан” гэж үзнэ. Тэдгээр оюутнуудыг төгсөгч оюутны бүртгэлд оруулахгүй бөгөөд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээр тодорхой төсөл хийж хамгаалсан тохиолдолд оюутныг хүсвэл бакалаврын зэрэггүй мэргэжлийн диплом олгож төгсгөх болно. | |
|