| 1.1. | Оюутан тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгон суралцах эрхтэй. |
| 1.2. | Оюутны хичээл сонголт нь хоёр үе шаттайгаар явагдана Хичээл сонголт 1 - урьдчилсан захиалга Хичээл сонголт 2 - эцсийн бүртгэл |
| 1.3. | Оюутан, “Хичээл сонголт 1”-ээр дараагийн улиралд суралцахаар төлөвлөсөн хичээл тус бүрийг сонгон, захиалгын хуудсыг Сургалтын албанд болон WEB хуудсаар Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд багтаан өгнө. Оюутан, хичээл сонголтыг хийхийн тулд:
| 1.3.1. | Оюутан өөрийн суралцаж байгаа мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг сайтар судална. | | 1.3.2. | Оюутан өөрийн зөвлөх багштай уулзаж тодорхой зөвлөгөө авна. | | 1.3.3. | Оюутан суралцах хичээлүүдээ өөрийн мэдлэг, чадвар, санхүүгийн боломжийг тооцоолсны үндсэн дээр хариуцлагатай сонгоно. | | 1.3.4. | Оюутан нь “Оюутны хичээл сонголт” –ын хуудсанд өөрийн сонгосон хичээлийн код, кредитийг алдаагүй зөв, загварын дагуу бичнэ. | | 1.3.5. | Оюутны хичээл сонголтыг Зөвлөх багш баталгаажуулна. |
|
| 1.4. | Сургалтын бодлогын албанаас “Хичээл сонголт 1”-ийн эцсийн үр дүнг үндэслэн, тухайн улиралд заагдах хичээлийн жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын хуваарилалтыг үзүүлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь” гаргана.
|
| 1.5. | “Хичээлийн ерөнхий хуваарь” гарсны дараа оюутнууд тухайн улиралд суралцах болсон хичээлээ ямар багшаар заалгах эсэхээ шийдэж, “Хичээл сонголт 2”-ыг хийнэ. Мөн түүнчлэн “Хичээлийн ерөнхий хуваарь” хийх явцад анги дүүргэлт хүрээгүй зарим нэг хичээлийг дараагийн улирал руу хойшлуулах, нэг багшийг хэт олон оюутан сонгосон г.м асуудлыг зохицуулах болон сургалтын төлөвлөлт, удирдлагын асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хичээл сонголт 2”-ыг хийдэг бөгөөд оюутны хичээл сонголтын эцсийн үр дүнг Сургалтын албанаас Сургалтын мэдээллийн системийн тусламжтайгаар товчоолон гаргана. |
| 2.1. | Эрдмийн зөвлөлийн хурлаар батлагдсан мэргэжилтэн бэлтгэх Сургалтын төлөвлөгөөг үндэслэн дараах хоёр үндсэн бичиг баримтыг нийт багш, оюутнуудад зориулж гаргана. Үүнд:
| 2.1.1 | Тухайн улиралд заагдах хичээл, түүнийг заах багш нараар гаргасан сургуулийн “Хичээлийн ерөнхий хуваарь“ байна. | | 2.1.2 | Тухайн улиралд заагдах хичээл бүрээр гаргасан “Хичээлийн кредитийн задаргаа” байна. “Хичээлийн кредитийн задаргаа” гэдэг нь тодорхой хичээлийн нэг долоо хоногт заагдах лекц, семинар, лаборатори, бие даалтын цагуудыг тодорхойлсон хүснэгт юм. |
|
| 2.2. | Оюутан өөртөө “Оюутны хичээлийн хуваарь” зохионо. Үүний тулд:
| 2.2.1 | Оюутан нь “Оюутны хичээлийн хуваарь” гэсэн хуудсан дээр өөрийн сонгосон хичээл, түүнийг заах багшийн лекц, семинар, лабораторийн цагуудыг (нэг ижил кодтой хичээлийг 2 ба түүнээс дээш багш зааж байгаа бол бүх багш нарын цагийг) бүгдийг “Хичээлийн ерөнхий хуваарь”-иас хуулж авна. | | 2.2.2. | Оюутан нь өөрийн сонгосон хичээл бүрийн лекц, семинар, лабораторийн цагуудыг “Хичээлийн кредитийн задаргаа” хүснэгтээс хуулж авна. | | 2.2.3. | Оюутан бүр өөрийн хичээлийн хуваарийн хуудсан дээр тухайн хичээлийг заалгах багшаар гарын үсэг зуруулан баталгаажуулна. | | 2.2.4 | Оюутан өөрийн зохиосон, баталгаажсан хичээлийн хуваарийн нэг хувийг Сургалтын албанд авчирч өгнө. Мөн WEB хуудсаар хийнэ. |
|