Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Багшаас оюутанд зөвлөх журам

Багшаас оюутанд зөвлөх журам

Нэг. Зөвлөх багш

Сургалтын кредит тогтолцооны үед оюутанд суралцах үйл ажиллагаагаа төлөвлөх, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог алдагдуулахгүйгээр сонгон улмаар нийт суралцах хугацааныхаа турш жигд ачаалалтай суралцахад нь багш зөвлөх үүрэгтэй.  
1.1.  Зөвлөх багшийг оюутан бүрд харьяалагдаж буй мэргэжлийн тэнхимээс томилон ажиллуулна.
1.2. Техникийн Их Сургуулийн багш бүр Зөвлөх багш байна.

Хоёр. Зөвлөх багшийн үүрэг

Монгол Улсын Техникийн Их Сургуулийн сургалтын үйл явц Кредит тогтолцооны үед хэвийн явагдах эсэх нь Зөвлөх багшаас шууд хамаарах болно.
2.1.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын агуулгыг хэрхэн эзэмших, эзэмшсэн   мэдлэг, чадвар, дадалд ямар шаардлагууд тавигддаг болохыг ойлгуулна.
2.2Сургалтын үйл явцад оюутны зарцуулсан хөдөлмөр, мэдлэгийг үнэлэх системийг улмаар, сургуулийн сургалтын кредит тогтолцоог бүхэлд нь тайлбарлан таниулна.
2.3 Оюутанд улирал бүрийн хичээл сонголтыг оновчтой зөв хийхэд нь зөвлөж, хянана.  Оюутан бүрийг хэвийн ачаалалтай (13-17 кредит) суралцахаар хичээл сонголтыг хийлгэнэ.

2.4 

Оюутанд хичээлийн хуваариа хийхэд нь зөвлөж тусална.  
2.5 Хэрэв оюутан өөрөө хүсвэл 3,4-р улирлаасаа эхлэн өөрийн сонгосон дан мэргэжлээ хос мэргэжил болгон өөрчилж суралцах боломжтой.  Энэ боломжийг оюутанд суралцах хугацааны туршид нэг удаа олгоно.
2.6 Сургуулиас баримталж буй бодлого, чиг хандлага, Эрдмийн болон Ректорын зөвлөлөөс гаргасан дүрэм, журам, заавар, шийдвэрийг оюутанд хүргэнэ.
2.7Сургуулийн эрх зүйн хүрээнд шийдэгдэж болох, оюутнаас тавьсан санал хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжлан шийдвэрлүүлнэ
2.8 Оюутан суралцах хугацааныхаа турш Зөвлөх багшаас зөвлөлгөө авч, хамтран асуудлыг шийдвэрлэнэ.
2.9 Сургалтын үйл ажиллагааны хүрээнд оюутны дотны туслагч, зөвлөгч нь байна. 
2.10 Оюутны суралцах идэвхи, урам, зоригийг дэмжинэ.

Гурав. Зөвлөх багшийн хүлээх хариуцлага
3.1 Бүрэлдэхүүн сургууль бүрийн Сургалтын албанаас багш бүрээр зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тодорхойлолтыг улирал бүрийн эцэст захиралд  гаргаж өгнө.
3.2 Профессор, багш нарт олгох журамд заасан захирлын болон тэнхимийн эрхлэгчийн мэдлийн нэмэгдлийн зохих хувийг тухайн хичээлийн жилд багш, Зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэснээр олгох болно.

    
  
 
Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг