| 1.1. | ШУТИСургуулийн Сургалтын нэгдсэн хуанлийн 9 дүгээр долоо хоногт “Хичээл сонголт 1”-ийг хийхийн хамт оюутан нь зуны сургалтаар ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй байгаагаа өөрийн сургуулийн сургалтын албанд оюутны вебээр болон хичээл сонголтын хуудсаар дамжуулан хүргэнэ. |
| 1.2. | ШУТИСургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас, зуны сургалтанд хамрагдан суралцахаар хүсэлт гаргасан оюутны хичээл сонголтыг үндэслэн, тухайн хичээлийг хариуцан явуулах бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, профессорын багийн саналыг харгалзан, зуны сургалтын хичээлийн хуваарийг гаргана |
| 1.3. | Зуны сургалтыг хичээлийн жил бүрийн ШУТИСургуулийн Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд нийт 4 долоо хоногт багтаан зохион байгуулан явуулна. |
| 1.4. | Оюутны зуны сургалтанд хамрагдах болсон тухай захирлын тушаалыг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанаас, Сургалтын бодлого зохиоцуулалтын газарт ирүүлнэ. |
| 1.5. | Зуны сургалтаар тухайн оюутны судалж үзэх хичээлүүдийн нийт кредит 6-гаас ихгүй байх шаардлагад бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба хяналт тавьж ажиллана. |