| 1.1. ШУТИСургуулийн оюутны хувьд |
1.1.1. | ШУТИСургуульд 3 дахь жилдээ буюу түүнээс дээш жил амжилттай суралцаж байгаа оюутан нь давхар мэргэжил эзэмших эрхтэй. |
1.1.2. | Тухайн ШУТИСургуулийн оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн зэрэгцээ давхар мэргэжил эзэмших хүсэлтээ хоёр дахь мэргэжлийн харъяаллын дагуу бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд материалаа бүрдүүлэн гаргана. Дэд захирал оюутны хүсэлтийг мэргэжлийг хариуцан ажиллаж байгаа профессорт уламжлан санал солилцсоны эцэст, оюутанд тухайн мэргэжлээр суралцах бололцоотой эсэх тухай хариуг өгнө. |
1.1.3. | Дэд захирал, профессорын багийн ахлагчийн тухайн оюутныг давхар мэргэжлээр суралцахыг зөвшөөрснийг захиралд танилцуулсны эцэст, оюутны материалыг ШУТИСургуулийн Сургалтын бодлого зохиоцуулалтын газарт ирүүлнэ. Тухайн хүсэлт гаргасан оюутныг давхар мэргэжлээр суралцуулах эсэхийг Сургалт эрхэлсэн проректор эцэслэн шийдвэрлэснээр, Ректорын тушаал гарах болно. |
1.1.4. | ШУТИСургуулийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан “Хичээл сонголт 1” явагдаж дууснаас хойш оюутан давхар мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, оюутны сонгосон мэргэжилд суралцаж буй оюутны тоо хэт их, эсвэл ШУТИСургуулийн хэмжээнд уг мэргэжлээр сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд захирал оюутанд шууд суралцуулах бололцоогүй гэсэн татгалзсан хариуг өгч болно. |
1.1.5. | Давхар мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан оюутан доорхи материалыг бүрдүүлж, тухайн мэргэжлийн харъяа бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд хандана. Үүнд: • хувийн өргөдөл • анх элсэн орсон бүрэлдэхүүн сургуулийн олгосон томилолтын хуулбар • ШУТИСургуулийн оюутнаар батлагдсан Ректорын тушаалын хуулбар • одоо өөрийн сурч буй мэргэжлийн сурлагын дүнгийн баталгаажуулсан хуудас |
1.1.6. | Давхар мэргэжлээр суралцах зөвшөөрөл олгогдсон оюутантай мэргэжлийн харъяаллын дагуу тэр бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал “Сургалтын гэрээ” байгуулна. |
1.2. | Бакалавр ба түүнээс дээш зэрэг бүхий дипломтой хүмүүсийн хувьд |
1.2.1. | Гадаадын их, дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр ба түүнээс дээш зэрэгтэйгээр төгссөн хүмүүс ШУТИСургуульд элсэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд тэднийг дээд боловсролтой болохыг илэрхийлсэн дипломыг үндэслэн элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна. Элсэлтийг ШУТИСургуулийн Сургалтын хуанлид заасны дагуу хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна. |
1.2.2. | ШУТИСургуулийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан “Хичээл сонголт 2” явагдаж дууснаас хойш уг мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, суралцахаар сонгосон мэргэжилд суралцаж буй оюутны тоо хэт их, эсвэл ШУТИСургуулийн хэмжээнд уг мэргэжлээр сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд захирал хүсэлт гарсан хүнд суралцуулах бололцоогүй гэсэн татгалзсан хариуг шууд өгч болно. |
1.2.3. | ШУТИСургуульд хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцах хүсэлт гаргасан элсэгч нь ШУТИСургуулийн Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд доорхи баримт бичгийг бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд хандана. Үүнд: • иргэний үнэмлэх • сургууль төгссөн дипломын эх хувь • бүртгэлийн хураамж |
1.2.4. | Элсэгчийн ШУТИСургуульд суралцах эсэх тухай эцсийн шийдвэрийг Сургалт эрхэлсэн проректор гаргаснаар Ректорын тушаал гарах болно. |
| | |