Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Биеийн тамир, спортын сургалтыг зохион байгуулах жураи

Биеийн тамир, спортын сургалтыг
зохион байгуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

ШУТИСургуульд сургалтын шинэ технологийг  хэрэгжүүлж байгаатай уялдан биеийн тамирын хичээл, спортын сонгон суралцах секцийн хичээлүүдийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах шаардлага гарч байгаа юм.

Хоёр.  “Спорт-кредит”-ийн нормын болзлыг дүгнэх

 
2.1.  2001/2002 оны хичээлийн жилээс ШУТИСургуульд элссэн оюутны Биеийн тамирын хичээлээр авах кредитийг ШУТИСургуулийн “Спорт-кредит”-ийн нормын болзлыг биелүүлсэн тохиолдолд олгоно.
2.2.Тус нормын болзолд тусгагдсан (Хавсралт  “Спорт-Кредит” нормын болзол) спортын төрлийн үзүүлэлтүүдийг 70 ба 30 оноогоор үнэлэн 80% -ийг биелүүлсэн тохиолдолд уг нормын болзлыг хангасанд тооцно.
2.3. 70 оноог биеийн ерөнхий хөгжилт, хөнгөн атлетик, жагсаал зохион байгуулалтын төрлүүдээр тус тус биелүүлэх болно.
2.4. Сургалтын агуулга нь нэг кредит байх бөгөөд төлбөрийг  оюутан тус сургуульд элссэн хичээлийн жилийн эхэнд төлнө.
2.5.Биеийн тамирын хичээл нь нэг кредитийг биеийн тамирын секц, дугуйланд хичээллэх сургалтын 48 цаг гэж  үзнэ. Энэ нь үйлчилгээний картаар баталгаажин нэг хичээлийн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Секц  дугуйланд хичээллэх картыг нэгж нь дууссан оюутан нэмэлт төлбөр хийж нэгж худалдан авч үйлчлүүлж болно.
2.6. Оюутан хүсвэл тус сургуульд суралцах бүх хугацааны турш секц дугуйланд хичээллэснээр энэхүү нормыг биелүүлж болох юм.
2.7.Оюутан нь сургалтанд хамрагдахгүйгээр шалгалт өгч болох бөгөөд энэ тохиолдолд кредитийн төлбөрийг бүтэн төлж сургалтанд хамрагдана.
2.8. Эрүүл мэндийн хувьд уг нормын болзлыг хангах сургалтанд хамрагдах боломжгүй оюутнууд өвчний ангиллаар эмчилгээний биеийн тамирын бүлэгт хичээллэнэ.
2.9.Эмчилгээний бүлгийн оюутны шалгалтын үнэлгээг хичээлийн ирц идэвхээр үнэлнэ.
2.10.Сургуулийн шигшээ баг хөл бөмбөг 20, волейболд эрэгтэй, эмэгтэй тус бүр 14, сагсан бөмбөг 12, аэробикт 15, ширээний теннисний төрөлд 15, бөхийн төрлүүдэд 20, хөнгөн атлетик 20, өвлийн спортын төрөлд 12 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шигшээ багийн оюутнууд төлбөргүй хичээллэнэ.

Гурав.  Урамшуулал

3.1.  ШУТИСургуулийн нэрийн өмнөөс оюутны болон хот, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байранд шалгарсан нөхцөлд сонирхсон болон хоцорсон хичээлээр нь нэмэлт хичээл заалгах кредитээр шагнаж урамшуулна. Үүнд:
• Их дээд сургуулиудын оюутны тэмцээнд   3 кредит
• Хотын аварга шалгаруулах тэмцээнд   4 кредит
• Улсын болон олон улсын тэмцээнд  6 кредит
  

Дөрөв.  “Спорт- кредит” нормын болзлыг шалгах

4.1.  “Спорт- кредит” нормын сорилыг улиралд 2 удаа Сургалтын Бодлогын Албанаас сургалтын нэгдсэн хуанлийн тогтоосон хугацаанд авна.  Сорилын 7 хоног хичээлийн хуваарьт орохгүй.
4.2. “Спорт- кредит” нормын болзлыг хангасан эсэхийг Сургалтын Бодлогын Албанаас томилогдсон комисс шалган дүгнэх болно. 


 

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг