Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалуулах журам

Бакалаврын сургалтын дипломын төсөл,
ажил хамгаалах журам


Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар энэхүү журмыг баримтлан, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд төгсөх оюутны дипломын төсөл, ажлын хамгаалалтыг нийт сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна.

1.2. Мэргэжилтэн бэлтгэж буй холбогдох салбарууд дипломын төсөл, ажлын агуулга, хэмжээ, тавигдах үндсэн шаардлагуудыг тусгасан зааврыг боловсруулан, ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газартай зөвшилцсөний дараа өөрийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулан  батлуулж мөрдөнө.

 Хоёр. Төгсөх оюутны бүртгэл

2.1. Сургуулийн Сургалтын Албадууд доорхи шаардлагыг хангасан оюутныг төгсөх оюутнаар бүртгэн авна.  Үүнд:
2.1.1. Оюутны цуглуулсан кредит нь
• бакалаврын зэрэг авахаар дан мэргэжлээр суралцаж байгаа бол 110 кредит
• хос мэргэжлээр бол 125 кредит

2.1.2. Оюутан нь дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагч, хамгаалах хугацаагаа харъяалагдах профессортойгоо тохирч тодорхойлсон байна.

2.1.3. Оюутан нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дипломын төсөл, ажлын 5-6 кредитийн төлбөрийг төлсөн байна.

2.2.  Төгсөх оюутны код, овог нэр, дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагч багшийн нэр, хамгаалах хугацааг тодорхойлсон тушаалыг бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын Албанаас харъяа профессорууд руу явуулна.

2.3. Тухайн улиралд бакалаврын зэрэгтэй төгсөхөөр бүртгүүлсэн төгсөгч оюутан нь 10 хүртэлх кредитийн хичээл сонгож үзэх эрхтэй бөгөөд үүнээс кредит шууд тооцох шалгалт өгөх болзол хангасан тохиолдолд (Оюутны мэдлэгийг үнэлэх журмаас үзэх) 3 хичээлийн шалгалтыг шууд өгч болно.

Гурав. Хамгаалалтанд орох оюутанд тавигдах шаардлага

3.1. Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан нь хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:
• оюутны цуглуулсан кредит минимум 90 байх

3.2. Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан нь хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:
• оюутны цуглуулсан кредит минимум 120 байх
• оюутны хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх
• оюутан тусгайлан тэмдэглэсэн од бүхий хичээл дээр “С” ба түүнээс дээш
үнэлгээ авсан байх

3.3. Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас дипломын хавсралтанд бичигдэх дүнгийн тулгалт баталгаажуулагдсаны дараа тухайн оюутны нэрийг “Дипломын ажлын сэдэв, удирдагчийг батлах тухай” ШУТИСургуулийн ректорын тушаалд оруулна. Дүн тулгалт оюутны төгсөх улирлын өмнөх улиралд хийгдсэн байна. Уг тушаалд нэр нь ороогүй оюутан хамгаалалтанд орох боломжгүй.
Ректорын тушаалд нэр нь орсон төгсөгч оюутнаас дипломын хавтас, үнэмлэхний үнийг хураан авч хамгаалалтааас 2 сарын өмнө үнэт цаасны үйлдвэрт дипломыг нь захиална.

Дөрөв. Дипломын төсөл, ажил түүнд өгөх үнэлгээ

Бакалаврын түвшний сургалтын үйл явцын эцсийн үе шат нь төгсөх оюутан дипломын төсөл, ажлыг гүйцэтгэж хамгаалах явдал юм.  Зарим нэг мэргэжлийн хувьд төгсөлтийн шалгалтаар бакалаврын түвшний сургалтыг дуусгаж болно.

4.1. Удирдагч багшийн үнэлгээ.  Багшийн үнэлгээний максимум оноо 60 байх бөгөөд ямар шалгуураар төгсөх оюутны дипломын төсөл, ажлыг үнэлэхээ багш бүр тодорхойлж профессорын баг дээр зөвшилцсөн байна.  Удирдагч багш төгсөх оюутны үнэлгээг, тодорхойлолтын хамт урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө Дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад өгнө.

4.2. Урьдчилсан хамгаалалт.  Урьдчилсан хамгаалалтыг тухайн мэргэжилтэнг бэлтгэж буй профессорын баг, салбар комиссын нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулж, дипломын төсөл, ажлын хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулна. Урьдчилсан хамгаалалтаар төгсөх оюутанд олгох оноо нь 20 хүртэл байх бөгөөд ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалан удирдагч багшийн үнэлгээг бууруулж болно.

4.3. Удирдагчийн болон урьдчилсан хамгаалалтын дүнгийн нийлбэрийг төгсөх оюутны дипломын төсөл, ажил хамгаалалтын урьдчилсан дүн гэнэ.  Энэ үед  мөн төгсөх оюутны дипломын төсөл, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзвэл “SP”, “NP” тэмдэглэгээг тавьж болно.

“SP” Satisfactory progress 

Оюутны дипломын төсөл, ажилд хамааруулан тавина. Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас  дээш тохиолдолд) цаашид бие даан ажиллаж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж удирдагч багш үзэж зөвшөөрвөл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “SP” тэмдэглэгээг тавьж болно.  Энэ тохиолдолд оюутны дипломын төсөл, ажлын  сэдэв болон удирдагч багшийг өөрчлөхгүйгээр нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаа олгосноор хамгаалтанд орох эрх олгогдож байгаа юм.
  
“NP”   No Progress

Оюутны дипломын төсөл, ажилд хамааруулан тавина. Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу (75 хувиас доош тохиолдолд) удирдагч багш нь оюутнаа цаашид энэ ажлыг дуусгах чадваргүй гэж дүгнэвэл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “NP” тэмдэглэгээг тавих болно.  Энэ тохиолдолд оюутан дахин төгсөгч оюутнаар бүртгүүлэх бөгөөд энэ үед оюутны дипломын төсөл, ажлын  сэдэв болон удирдагч багш өөрчлөгдөж болно.

4.4. Урьдчилсан хамгаалалтаар амжилттай дүгнэгдсэн төгсөх оюутны дипломын хавсралтыг бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын Албадууд загварын дагуу хэвлэлтэнд бэлтгэнэ.  

 Тав.   Дипломын төсөл, ажлын хамгаалалт

5.1. Дипломын төсөл, ажлын хамгаалалтыг ШУТИСургуулийн Ректорын тушаалаар батлагдсан Дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссууд удирдан явуулна.  Уг салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.

5.2. Төгсөлтийн салбар комиссын дарга нь ШУТИСургуульд үндсэн орон тоон дээр ажилладаггүй, гадны байгууллагын хүн байх ба комиссын нийт бүрэлдэхүүний 30–аас багагүй хувь нь гадны гишүүдээс бүрдсэн байна.
5.3. Бакалаврын төгсөлтийн ажил бүрт албан ёсны зөвлөгч 2 багшийг Ректорын тушаалаар томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан өөрийн сургуулийн аль ч багшаас зөвлөлгөө авах эрхтэй.

5.4. Бакалаврын дипломын төсөл, ажилд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шүүмж авч болно.

5.5. Төгсөх оюутан нь дипломын төсөл, ажлаа хамгаалахдаа 10 минутанд багтаан илтгэлээ тавих бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна.  Комиссын гишүүд дипломын төсөл, ажлын болон төгсөж буй оюутны суралцсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж хариулт авна.
Дипломын ажил, төсөл хамгаалалтын үед хамгаалж байгаа оюутнуудын сурлагын дүнгийн баталгаажуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг Сургалтын албанаас гаргаж комиссын өмнө тавсан байна.

5.6. Салбар комисс төгсөж буй оюутны илтгэл, асуултанд хариулсан байдал, шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн, дипломын төсөл, ажлын хамгаалалтын дүнг 20 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын урьдчилсан дүнг бууруулж болно.

5.7. Салбар комисс төгсөх оюутан бүрээр дипломын төсөл, ажлын эцсийн дүнг гаргаж, протокол  хөтөлнө.

5.8. Төгсөх оюутан дипломын төсөл, ажил болон төгсөлтийн шалгалтыг “С” ба түүнээс дээш дүнтэйгээр хамгаалах үүрэгтэй.

5.9. Салбар комисс дипломын төсөл, ажлаа амжилттай хамгаалсан оюутнуудын хамгаалалтын дүнг баталсан шийдвэр ба төгсөгчдөд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг бүхий диплом олгох тухай тогтоол гаргана.

5.10. ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь бүрэлдэхүүн сургуулиудын салбар комиссын тогтоолыг үндэслэн, нэр бүхий төгсөх оюутанд Монгол Улсын ШУТИСургуулийн Ректорын тушаалаар тодорхой мэргэжлийн бакалаврын зэрэг бүхий дипломыг олгоно.

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг