Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Доктор(Ph.D)-ын сургалтын зардлын хувиарлалт, кредит бүрдүүлэлтийн тооцоог зохицуулах журам

ДОКТОР (Ph.D) -ЫН СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ХУВИАРЛАЛТ, КРЕДИТ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТООЦООГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. ШУТИС-ийн хэмжээнд Докторантын үзвэл зохих 60 кредит бүрдүүлэлт, сургалтын тєлбєрийн хувиарлалт, зарцуулалтыг зохицуулахтай холбогдон гарах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

ХОЁР. КРЕДИТИЙН ТЄЛБЄРИЙН ХУВИАРЛАЛТ

2.1. Докторын сургалтанд хамрагсад нь "Доктор (Ph.D)-ын сургалт явуулах, эрдмийн зэрэг хамгаалуулах журам"-ын 4-р зїйлийн А-д заасны дагуу нийт үзвэл зохих хичээлийн 60 кредитээс суурь судалгааны нийт 12 (гадаад хэл I хичээлийн 3 кредит, гадаад хэл II хичээлийн 3 кредит, шинжлэх ухааны философи хичээлийн 3 кредит, шинжлэх ухааны судалгааны арга зүй хичээлийн 3 кредит), сонгон суралцах хичээлийн 12, докторын диссертаци бичих 12 нийт 36 кредитийн тєлбєрийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний дансанд шилжїїлэх ба тєлбєр тооцоотой холбогдох асуудлыг ЭШДГ хариуцна.

2.2. Докторантын заавал үзвэл зохих мэргэжлийн хичээлийн 24 кредитийн тєлбєрийг 2 дахь хичээлийн жилээс бүрэлдэхүүн сургуулийн дансанд тєлж, тєлбєрийн гүйцэтгэлийг тухайн сургуулийн ахлах ня-бо хянан магадалж биелэлтийн мэдээг улирал тутамд санхїїгийн холбогдох баримтын хамт ЭШДГ-т ирїїлэх бєгєєд ЭШДГ-аас хяналтын магадлагаа хийнэ.

ГУРАВ. ДОКТОРЫН ХИЧЭЭЛИЙН КРЕДИТ БҮРДҮҮЛЭЛТ, ЦАГИЙН ТООЦОО

3.1. Мэргэжлийн хичээлийн кредит цагийн бүрдэлтийг "Доктор(Ph.D)-ын сургалт явуулах, зэрэг хамгаалуулах журам"-ын дагуу докторант бүр хичээлийн кредитийн сонголт, хичээлийн хуваариа бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭШДГ-ын докторын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн нараар хянуулж, ЭШДГ-ын даргаар баталгаажуулсан байна.

3.2. Энэ журмын 2.1-д заасан хичээлїїдийн кредитийн тооцоог докторын сургалт хариуцсан мэргэжилтэн хянан магадалж ЭШДГ-ын дарга баталгаажуулсны үндсэн дээр хичээл заасан багш нарт цагийн хєлсийг холбогдох журмын дагуу бодож олгоно.

3.3. Мєн энэ журмын 2.2-д заасан мэргэжлийн хичээлийн 24 кредитийн биелэлтийг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нараар хяналт, магадлагаа хийлгэсний үндсэн дээр тухайн бүрэлдэхүүн сургуулиас хичээл заасан багш нарт цагийн хєлсийг холбогдох журмын дагуу бодож олгоно.

3.4. Докторант кредит болон сургалтын тєлбєрийн бүрдэлт, гүйцэтгэл түүний биелэлтийг ЭШДГ-ын дарга хянан баталгаажуулан тодорхойлолт гаргана.

3.5. Докторант нь сургалтын тєлєвлєгєєнд заасан хичээлийг судлаж дууссан тохиолдолд тухайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторын сургалт хариуцсан мэргэжилтэн нарын баталгааг үндэслэн докторын сургалтанд хамрагдан дууссан тухай гэрчилгээг ректорын тушаалаар олгоно.

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг