Уурхайн технологийн профессорын баг
2002 оны 7-р сарын 1-ээс ШУТИС профессорын багийн зохион байгуулалтад шилжихэд Уул уурхайн тэнхим профессорын багуудад хуваагдаж Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилийн үндсэн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг компьютерийн багш нарын бvрэлдэхvvнтэй Уурхайн технологи, vйлдвэрлэлийн процессын загварчлалын профессорын баг хариуцаж байсан 2006 оноос Уурхайн технологийн профессорын баг гэж нэрлэгдэх болсон.
Профессорын багийн бvрэлдэхvvн:
Багийн одоогийн бүрэлдэхүүнд: тэргүүлэх профессор С.Цэдэндорж, профессор Я.Гомбосүрэн, дэд профессор Ц.Очир, ахлах багш М.Дагва, Ж.Алимаа, Ж.Оюунаа, багш П.Алтанцэцэг, Ц.Батцэцэг, Ж.Ижилмаа, Л.Жаргалсайхан, Б.Улаанбаатар, Ө.Ган-Од, туслах ажилтан Д.Батболд íàð àæèëëàæ áàéíà.
Сургалт.
Òóñ профессорын баг уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр бакалавар, магистр, докторын сургалт явууëäàã.
Уурхайн технологийн профессорын багийг түшиглэн 2004 онд Уул уурхайн төсөл судалгааны төв байгуулагдсан. Профессор, багш нарын òóóðâèñàí 30 гаруй ном сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж, сургалтын 5 кабинет, лекцийн танхим, эрдэм шинжилгээний 1 лабраторитай ажиллаж байна.
Ном, сурах бичиг гарын авлага. 2002-2007 онд тус багийн эрдэмтэн багш нар нийт 22 ном, сурах бичиг гарын авлага бичиж хэвлvvлэн оюутан, мэргэжилтэн болон єргєн олон уншигчдад хvргэñýí.