Ном, сурах бичиг, гарын авлага.
2002-2007 онд тус багийн эрдэмтэн багш нар оюутан, мэргэжилтэнд зориулж:
Ø Б.Алтантуяа Баяжуулах vйлдвэрийн тээврийн тєхєєрємж сурах бичиг (2007), “Баяжуулах vйлдвэрийн тээврийн тєхєєрємж” график тооцооны ажлын гарын авлага. (УБ. 2006).
Ø Л.Норовсvрэн Гравитациар баяжуулах технологи” аргачилсан материал. (УБ. 2004), Ашигт малтмалын баяжуулалтын технологи бодлогын хураамж (2006).
Ø Ц.Оюунцэцэг, Б.Алтантуяа Баяжуулах vйлдвэрийн тєсєл гарын авлага бичиж хэвлэлтэнд бэлтгэсэн.
Ø Г.Бадамхатан, Ч.Хулганахvv Єнгєт металлын баяжуулалтын технологи” гарын авлага (2006) зэрэг сурах бичиг, гарын авлага бичиж хэвлvvлэв.
Ø проф. Б.Лайхансvрэнгийн бичсэн “Чулуулгийн бутлалт”, “Хvдрийн далд уурхайн технологи”, “Уурхайн аэрологи” номууд ШУТИС-ийн 2005 оны шилдэг ном, сурах бичиг шалгаруулах vзэсгэлэнд шилдэг сурах бичгээр шалгаран II байр эзэлсэн амжилтаар сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхvvн улам бэхжиж ирлээ.
ШУТИС-иас эрхлэн гаргаж буй “Манай эрдэмтэд” цувралын VIII боть доктор(Sc.D), проф. Б.Лайхансvрэнгийн бvтээлээр хэвлэгдэн гарав. ШУТИС-ийн “Инженерийн лавлах” цувралын V,VI ботид манай багш нар зохиогчоор оролцож VI ботийг проф. Б.Лайхансvрэн уул уурхайн салбар vvсч хєгжсєний 85 жил, УУИС-ийн 35 жилийн ойд зориулан эрхлэн гарав.
Эрдэм шинжилгээний ажил. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг:
· Алтны vндсэн ба шороон ордын алт ялгах техник технологи
· Нvvрсний гvн боловсруулалт
· Хуурай аргаар нунтаг материалыг ангилан ялгах
· Хvдрийн бvхэллэгийг багасгах, энерги зарцуулалтыг багасгах
· Хvдрийн ба хvдрийн бус эрдсийн боловсруулалт зэрэг чиглэлvv-дээр vйлдвэр уурхайнуудын захиалга хvсэлтээр явуулсны дvнд:
Ц.Оюунцэцэг, Я.Гомбосvрэн, Б.Пvрэвтогтох “Обоснование о целесообразности освоения техногенных ресурсов золота с учетом формирования правово-законодательной среды”, ажлыг “Монголрос-цветмет” нэгдэл (2005), Ц.Оюунцэцэг, Б.Санчир “Хайртын жоншны ордыг ашиглах ТЭЗV”, Vйлдвэр худалдааны яам (2005), Г.Бадамхатан “Утаа ба vнэргvй шахмал тvлш vйлдвэрийн тєсєл”, “Бишрэлт Холдинг” ХХК. (2004), Г.Бадамхатан, Л.Пvрэв “Євєрхангай аймагт шахмал тvлшний vйлдвэр байгуулах тєсєл” (2006) зэрэг захиалгат болон аж ахуйн гэрээт ажлуудыг гvйцэтгэж сургуульд 10 гаруй сая тєгрєгийн ашиг оруулсан.
ШУТИС-ийн 2006 оны “Шилдэг судлаач эрдэмтэн багш”-ийн шалгаруулалтад проф Б.Лайхансvрэн 2-р байр эзэлж, “Эрдэнэтийн хvдрийн ил уурхайн ашиглалтын цаашдын гvнзгийрvvлэлттэй холбогдуулан газрын доорх усны зvй тогтлыг нарийвчлан тогтоох гидрогеологийн судалгаа” сэдэвт 10.6 сая тєгрєгийн тєсєвт єртєгт ажлыг 2003 онд “Нэмэр интернешнл” ХХК-тай хамтран хийж vйлдвэрт шилжvvлэн, 2004 онд “Эрдэнэтийн ордын хvдэр, чулуулгийн бат бэх, єрємдлєгийн судалгаа” сэдэвт 15 сая тєгрєгийн ажил, 2006 онд “Эрдэнэтийн хvдрийн ил уурхайд “LIEBHERR” маркийн экскаватор нэвтрvvлэх vеийн єрємдлєг тэсэлгээний ажлын судалгаа” сэдэвт аж ахуйн гэрээт 21 мян.долларын тєсєвт єртєг бvхий ажлыг тус тус хийж гvйцэтгэн хvлээлгэн єгч гаргасан зєвлємжvvдийг vйлдвэрлэлд нэвтрvvлснээр жилд 460 сая тєгрєгийн vр ашиг єгєх боломж бий болсон байна.
ШУТИС байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан нэг сэдэвт бvтээлийн уралдаанд проф. Б.Лайхансvрэнгийн “Тэсэлгээний онол, арга зvй” ном I байр, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, Мэдээллийн технологийн Vндэсний паркаас хамтран зохион байгуулсан “Шинжлэх ухаан vйлдвэрлэл-2003” vзэсгэлэнд “Энгийн ба эмульсийн тэсрэх бодис vйлдвэрлэх технологи” бvтээл II байрт тус тус шалгарсан нь эрдэм судлалын бодит vр дvн юм.
Баяжуулахын мэргэжлийн багш нар эрдэм шинжилгээний 32 єгvvлэл, 26 гаруй илтгэлийг гадаад, дотоодын хэвлэлvvдэд бичиж хэвлvvлэн, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, Улаанбаатар хотноо зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцvvлсэн байна.
Бичил уурхайг дэмжих тєслийн захиалгаар ахлах багш Ц.Оюунцэцэг нарын зохион бvтээсэн тєвєєс зугатах хvчний сеператор, орбитал хєдєлгєєнт сеператор, бага оврын угаах тєхєєрємж, хуурай аргаар ялгах сеператор зэрэг нь “Бичил уурхайн” олон улсын VII бага хурлын vеэр охиогдсон vзэсгэлэнд амжилттай оролцож єндєр vнэлгээ авсан юм. 2006 оны багш нарын эрдэм шинжилгээний хуралд проф. Б.Лайхансvрэн, ахлах багш Ц.Оюунцэцэг нарын илтгэлvvд I, II байранд шалгарсан нь багийн судалгааны ажлын бас нэг vр дvн байв.
Манай багш нар оюутны эрдэм шинжилгээний ажлыг алт ялгах иж бvрэн тєхєєрємж, нvvрсний боловсруулалт, уусгах технологи чиглэлээр удирдаж энэ хугацаанд зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирлээ.
Материалаг бааз. проф. Б.Лайхансvрэн энгийн тэсрэх бодисын судалгаа, шинжилгээний лаборатори, Тэсэлгээний сургалтын кабинетыг байгуулж сургалт, судалгааны баазыг бэхжvvлэв.
Ахлах багш Л.Норовсvрэн Ашигт малтмал баяжуулалтын лабораторийг шинэчлэн тохижуулж хацарт бутлуур, бємбєлєгт тээрэм, баяжуулах ширээ, флотмашин зэрэг лабораторийн тєхєєрємжийг суурилуулж ажиллагаанд оруулав. Багш нарын мэргэжил дээшлvvлэх ажил. Дэд проф Г.Бадамхатан (Герман-2003), ахлах багш Ц.Оюунцэцэг (ОХУ-2004, БНХАУ-2006), дэд проф. Б.Алтантуяа (Япон, БНХАУ 2004) нар тус тус мэргэжил дээшлvvлж туршлага судлав.
Г.Бадамхатан (2005), Ц.Оюунцэцэг (2006), Л.Норовсvрэн (2006), Б.Алтантуяа (2007) нар мэргэшсэн ба зєвлєх инженерийн сургалтанд хамрагдаж Монгол улсын зєвлєх зэрэглэлийн инженер болцгоов.
Патент, зохиогчийн эрх. Проф Б.Лайхансvрэн Москвагийн уул уурхайн улсын их сургуулийн проф. В.А.Белин, А.А.Трусов нартай хамтран “Хєлдvv vе агуулсан чулуулгийг тэслэх арга” ажлаар ¹2263877 тоот ОХУ-ын патент, Инертийн нэмэгдэл бvхий энгийн найрлагат тэсрэх бодисын патент ¹2600, проф. Д.Батжаргал, инж. Г.Бямбаа нартай хамтран “Энгийн тэсрэх бодис vйлдвэрлэх тєхєєрємж УУХ-1” патент ¹2512 нийт 3 патентын эрхийн хамгаалалт хийсэн нь оюуны хєдєлмєрийн нэгээхэн vнэлэмж юм
2003-2007 онуудад Г.Бадамхатан “Шахмал тvлш бэлтгэх арга” ¹1744, “Утаагvй тvлш vйлдвэрлэх арга” ¹2914, Б.Алтантуяа, П.Баасансvрэн, Д.Энхтуяа “Ширхэгт материалын аэродинамикийн шинж, хєвєх хурд тодорхойлох багаж” 2002/1176, Б.Алтантуяа “Баяжуулах vйлдвэрийн тээврийн тєхєєрємж” сурах бичгийн зохиогчийн эрхийн гэрчилгээ 2007/168, Ц.Оюунцэцэг, “Vндсэн ордын хvдрээс алт ялгах тєхєєрємж” ¹2401 зэрэг бvтээлvvдэд зохиогчийн эрхийн хамгаалалт хийж гэрчилгээ авч, Г.Бадамхатан шахмал тvлшний MNS-2006/5680, брикетэн тvлш MNS-2006/5679 улсын стандарт боловсруулж батлуулсан зэрэг нь сvvлийн жилvvдийн ололт боллоо.
Оюутнууд, тєгсєгчид. Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 2002-2003 онд 11, 2003-2004 онд 14, 2004-2005 онд 19, 2005-2006 онд 30, 2006-2007 онд 33 оюутан тєгссєн ба 2007-2008 оны хичээлийн жилийн эхэнд нийт 210 оюутан, 24 магистрант, 14 докторант суралцаж байна.
2006 онд АМБТ-IV ангийн оюутан Д.Долгор ШУТИС-ийн тэргvvний оюутан, АМБТ-III ангийн оюутан Э.Баясгалан Г.Ганбат нарын Эрдэм шинжилгээний илтгэл шалгарч II, III байр , 2007 онд АМБТ-III анги УУИС-ийн сагсан бємбєгийн аварга баг, АМБТ I-IV ангийн оюутнуудын “Баяж-Коллекшн” баг УУИС-ийн 35 жилийн ойд зориулсан урлагийн наадамд тэргvvн байр эзэлсэн амжилт гаргалаа.
Манай салбарын ахмад суралцагч Г.Нацагдорж, Д.Нэмэхбаяр, М.Ганболд нар АНУ-д суралцаж тєгсєн, М.Ганболд Канадад докторантурт, Ц.Цэнд-Аюуш, Б.Очирбал, Б.Эрэнбаатар нар АНУ-д, С.Раднаасэд ОХУ-д магистрантурт, БНСУ-ын DONG-A их сургуульд Г.Ганбилэг докторантурт тус тус суралцаж байгаа нь тєгсєгчдийн маань бахархах vйл хэрэг юм. Тєгсєгчдийн 90 гаруй хувь нь уул уурхайн салбарт мэргэжлийн ажил алба эрхэлж байгаа цаашид тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам бvр нэмэгдэх болсон нь салбарын ойрын ба хэтийн ирээдvйг харуулж байна.
Шагнал урамшил. Проф Б.Лайхансvрэн “Багшийн гавъяаны одон”, “Монгол улсын шилдэг зохион бvтээгч”, дэд проф. Г.Бадамхатан “Тэргvvний уурхайчин”, “Шинжлэх ухааны тэргvvний ажилтан”, дэд проф. Б.Алтантуяа “Боловсролын тэргvvний ажилтан”, ахлах багш Ц.Оюунцэцэг Л.Норовсvрэн нар “Тэргvvний уурхайчин” цол тэмдэгээр тус тус шагнагдсан нь хамт олны хєдєлмєрийн vнэлгээний vр дvн юм.
Хурал зєвлєгєєн. проф. Б.Лайхансvрэн БНХАУ-ын Куньмин хотноо 2007 оны 5-р сад зохиогдсон “Ази номхон далайн орнуудын тэсэлгээний технологийн анхдугаар чуулга уулзалт”-ын ерєнхий хуралдаанд, ШУТИС-иас 2007 оны 10-р сард зохиосон “Стратегийн технологи-2007” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцvvлж олон орны эрдэмтэдтэй ажил тєрлийн холбоо тогтоон хамтран ажиллах болсон нь чухал арга хэмжээ боллоо.
проф. Б.Лайхансvрэн 2007 оны 4-р сард Монголын багш нарын улсын анхдугаар зєвлєгєєн, Монголын шилдэг зохион бvтээгчдийн уулзалт зэрэгт тєлєєлєгчєєр сонгогдон оролцсон нь ахмад тэргvvний багшийн хувьд боловсролын системд олон жил vр бvтээлтэй ажиллан олон тооны шинэ бvтээл гарган vйлдвэрлэлд нэвтрvvлсний vр дvнгийн vнэлэлт болов. Мєн Экологи, тогтвортой хєгжлийн тєвийн захирал, проф. П.Очирбатын хамт 2005 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн техникийн их сургуулийн 232 жил, Уул уурхайн факултетийн 100 жилийн ойд ахмад тєгсєгчдийн хувьд уригдан оролцож, тус сургуультай ШУТИС хамтран ажиллах гэрээ байгуулснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.
Тодруулга. Профессорын багийн хамт олон маань улам єргєжин Ч.Хулганахvv багшаар, Д.Долгор сургалтын мастер, Э.Сансартуяа тєвийн ажилтнаар авч багш нарын 40 орчим хувь нь эрдмийн цол, зэрэгтэй болж, 38 хувь нь магистр докторантурт суралцан 20 гаруй ном сурах бичиг, гарын авлага хэвлvvлэн, олон тооны судалгааны ажил хийж vйлдвэрлэлд нэвтрvvлэн, патент, зохиогчийн эрх авч сургалт, судалгааны материаллаг баазаа бэхжvvлэн, оюутан залуустайгаа “сурлага, урлаг, спортын амжилтын эзэд байх” уриа тэмvvлэлтэй ажиллан, проф. Б.Лайхансvрэн тулгын чулууг тавилцан гал голомтыг асаалцсан тєрєлх сургуулийнхаа 35 жилийн ойд зориулан “Эрдэм дээдэлсэн зам” номоо єргєн барьсан амжилтаар эрдмийн баяраа угтацгааж байна.
Ашигт малтмалын бутлалт, боловсруулалтын
тэргvvлэх профессор Б.Лайхансvрэн.