Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Уурхайн машин тоног төхөөрөмжийн профессорын баг


Уурхайн машин тоног төхөөрөмжийн профессорын баг

Тvvхэн хєгжил.  ШУТИС-д  профессорын багийн систем нэвтрvvлж эхэлсэн 2002 оноос Уулын цахилгаан механикийн тэнхимийн механикийн салбар нь “Уул уурхайн машин тоног тєхєєрємж”, “Уул-тээврийн процессын иж бvрэн механикжуулалт “-ийн багууд болсон бєгєєд улмаар 2004 онд “Уулын цулын урсгал ба геотехнологийн процессын удирдлага” багийг шинээр байгуулан ажилласан.
ШУТИС-ийн ректорын 2006 оны 02 сарын 24-ны єдрийн 38 тоот тушаалаар профессорын багуудын бvтцийг єєрчилж, Уурхайн цахилгаан механикийн салбарын профессороор Ц.Нанзадыг томилон,    дээрх багуудыг нэгтгэн “Уурхайн машин тоног тєхєєрємж”-ийн профессорын баг болгож єргєжvvлэн ажиллуулж байна.
Зорилго.  Уул уурхайн мэргэжлээр суралцагсдад уул уурхайн машин, тээврийн машин, суурин тоног тєхєєрємж, найдвартай ажиллагаа, чанарын тvвшин, хийц бvтэц, зохион бvтээлт болон тэдгээрийн ашиглалт засварын талаар онолын мэдлэг олгож, судалгаа шинжилгээний ажлын дадал эзэмшvvлэхэд оршино.
Зорилт.
1. Дэлхийн тvвшинд хvрэхvйц бакалавр, магистр болон докторын сургалт явуулах
2. Сургалтын материаллаг баазыг єргєжvvлэн шинэчлэх
3. Гадаад харилцааг бэхжvvлэх
4. Судалгаа шинжилгээний ажлын цар хvрээ, ач холбогдлыг дээшлvvлэх
5. Vйлдвэр аж ахуйн  газруудтай хамтын ажиллагааг бэхжvvлэх
6. Мэргэжил дээшлvvлэх, давтан сургалт явуулах
7. Ном сурах бичиг, гарын авлага бичиж хэвлvvлэн нийтлэх, олшруулах. 

 


Профессорын багийн бүрэлдхүүн.

Ц.Нанзад Проф. (Sc.D) багийн тэргүүлэх профессор, А.Хайдав Проф  (Ph.D) багийн профессор, Б.Пүрэвтогтох  Проф (Ph.D) багийн профессор, УУХ-ийн захирал, Б.Орхонтуул Дэд.Проф (Ph.D) УУИС-ийн дэд захирал, К.Хавалболат Дэд.Проф (Ph.D) багийн дэд профессор, Д.Гэрэлт-Од (Ph.D) багийн дэд профессор, Ч.Цэцэгдэлгэр магистр хичээлийн туслах ажилтан, Л.Орхон магистр сургалтын  мастер.

Материаллаг бааз. Уурхайн зєвлєх, мэргэшсэн инженерvvдийг бэлтгэх тєв 212-б, “Уурхайн тоног тєхєєрємжийн тєслийн автомат-жуулалт”-ын лаборатори 215 тоот, лекцийн танхим 218 тоот,  багш нарын єрєє 219 тоот гэсэн анги кабинетуудтай.

Сургалтын vйл ажиллагаа.

Тус багèéí ïðîôåññîð áàãø íàð нь бакалаврын түвшинд уул уурхайн áóñàä ìýðãýæëèéí àíãè ñàëáàðò хичээл зааõààñ ãàдíа “Уурхайн машин тоног төхөөрөмж”-ийн мэргэжлээр магистрын сургалтыг явуулах мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулæ байна.

 

Áàãèéí ýðäýìòýí áàãø íàð óурхайн өрөмдлөгийн ажлыг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн ашиглалтыг дээшлүүлэх, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, тэдгээрийн чанарын түвшин, ашиглалт засвар, эргономик шинж, оновчтой сонголт, логистик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийг оношлох зэрэг чиглэлүүдээр ãýðýýò áîëîí судалгаа шинжилгээний ажил хийдэг. “Хайлаастын алтны ордын нөхөн сэргээлтийн төсөл”, “Улаан-Овоогийн нүүрсний орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл” төслүүдэд тус тус оролцсон байна.

 

ªнгөрсөн таван жилийн хугацаанд òóñ áàãèéí áàãø íàð 20 гаруй бүтээлд зохиогчийн эрхýý хамгаалж, 10 гаруй ашигтай загварын гэрчилгээ авсан.

 

Уурхайн зөвлөх, мэргэшсэн инженерүүдийг бэлтгэх төв, “Уурхайн машин тоног төхөөрөмжийн төслийн автоматжуулалт”-ийн лаборатори òóñ áàãèéí á¿ðýëäýõ¿¿íä àæèëëàæ áàéíà.

 

Тус багаас бакалаврт 19, магистрт 10, докторын шатанд 8 тєрлийн хичээлийг уул уурхайн машин тоног тєхєєрємж, уул уурхайн ашиг-лалт, уул уурхайн цахилгаан, уул уурхайн менежментийн мэргэжлийн ангиудад зааж байна.
Єнгєрсєн таван жилд бакалаврын тvвшний  58 оюутан, магистрын зэрэгтэй  11 оюутан тєгсгєсєн бєгєєд докторын зэргийг 2004 онд Д.Гэрэлт-Од, 2005 онд К.Хавалболат, 2006 онд Б.Орхонтуул, 2007 онд С.Эрдэнэбат нар тус тус амжилттай хамгаалсан.
ШУТИС-д электрон сургалтын хєтєлбєр хэрэгжvvлж байгаатай холбогдуулан “Уурхайн машин тоног тєхєєрємж”-ийн мэргэжлээр магистрын шатанд  “е” сургалтыг явуулах зорилгоор 2007 оны 6-р сараас бид дараах хичээлvvдийг электрон  хэлбэрт оруулан интернетэд тавьсан. Vvнд:  К.Хавалболат-  “Уурхайн тоног тєхєєрємжийн чанарын vнэлгээ “ / H.EM553/, А.Хайдав- “Уурхайн машины сонголт, тооцоо” /H.EM560/, Б.Пvрэвтогтох-”Уурхайн тээврийн машины сонголт, тооцоо” / H.EM561/, Д.Гэрэлт-Од-”Уурхайн машины эргономик”/ H.EM563/.
Vvнээс гадна уул уурхайн инженер техникийн ажилтнуудад зєвлєх болон мэргэшсэн инженерийн сургалтыг зохих хєтєлбєр тєлєвлєгєєний дагуу жилд 2 удаа зохион байгуулдаг бєгєєд єнгєрсєн хугацаанд нийт   58 зєвлєх, 18   мэргэшсэн инженерийг тєгсгєсєн байна.
Эрдэм шинжилгээ. Уурхайн єрємдлєгийн ажлыг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн ашиглалтыг дээшлvvлэх, уул уурхайн машин тоног тєхєєрємжийн найдвартай ажиллагаа, тэдгээрийн чанарын тvвшин, ашиглалт засвар, эргономик шинж,, оновчтой сонголт, логистик зэрэг чиглэлvvдээр судалгаа шинжилгээний ажил хийдэг.  Тус багаас сvvлийн таван жилд “Моделирование и выбор оптимального сочетания погрузочно- транспортного комплекса  в условиях ГОКа Эрдэнэт. “Багануурын уурхайн цахилгаан хангамжийн найдварт ажиллагааг  дээшлvvлэх судалгаа”, “Шивээ-Овоогийн нvvрсний уурхайн технологийн тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын судалгаа”, “Шивээ-Овоогийн нvvрсний уурхайн технологийн тоног тєхєєрємжийн хийт дугуй ашиглалтын судалгаа”, “Шивээ-Овоогийн нvvрсний уурхайн уул-тээврийн тоног тєхєєрємжийн сэлбэг хэрэгслийн зарцуулалтын судалгаа”, “Эрдэнэтийн хvдрийн ил уурхайн тоног тєхєєрємжийн сэлбэг хэрэгсэл материалын зарцуулалт, хєдєлгєєнийг тооцох загварчлал”, “Шивээ-Овоогийн нvvрсний  ил уурхайн єрємдлєгийн ажлын чанар, vр ашгийг дээшлvvлэх судалгаа”,  “Багануурын нvvрсний ил уурхайн єрємдлєгийн ажлын иж бvрэн судалгаа ба єрмийн хошууг vйлдвэрлэх асуудлыг шийдвэрлэх нь” зэрэг гэрээт ажлуудыг хийснээс гадна “Хайлаастын алтны ордын нєхєн сэргээлтийн тєсєл”    “Улаан-Овоогийн нvvрсний орд газрыг ашиглах техник эдийн засгийн vндэслэл “  тєслvvдэд тус тус оролцсон байна.
Патент, зохиогчын эрх, ашигтай загварын гэрчилгээ. Багийн эрдэмтэн багш нар єнгєрсєн таван жилийн хугацаанд  20 гаруй бvтээлд зохиогчийн эрх хамгаалж, 10 гаруй ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

Ном, сурах бичиг, гарын авлага. 2002 онд А.Хайдав, Н.Н.Страбыкин “Горные маши-ны и комплексы” сурах бичиг, Ц.Нанзад “Экскаваторын ашиг-лалтын судалгаа” нэг сэдэвт бvтээл, “Уурхайн суурин тоног тєхєєрємж”, “Уул уурхайн машины ашиглалт засвар” сурах бичиг, Ц.Нанзад, Д.Гэрэлт-Од, К.Хавалболат “Уул уурхайн машины найд-варт ажиллагааны vндэс”, бие даалтын гарын авлага, “Уурхайн тоног тєхєєрємжийн ашиглалт засвар” гарын авлага,
2003 онд Ц.Нанзад “Уул уурхайн машины ашиглалт засвар” сурах бичиг, /нэмж засварласан 2 дахь хэвлэл/,
2004 онд Ц.Нанзад, Д.Гэрэлт-Од, К.Хавалболат нарын “Уурхайн суурин тоног тєхєєрємж”-ийн цуврал 4 гарын авлага; “Засварын газрын тєсєл хийх аргачлал”.  “Бие даалтын гарын авлага”,  Ц.Нанзад “Экскаваторын найдвартай ажиллагааг судлах онол арга зvй”,  “Манай эрдэмтэд. Уул уурхайн машины чанар, найдвартай ажиллагаа, ашиглалт засвар” нэг сэдэвт бvтээлvvд,  Ц.Нанзад,  Б.Пvрэвтогтох, Д.Гэрэлт-Од, К.Хавалболат нарын “Шивээ-Овоогийн уурхайн тоног тєхєєрємжийн ашиглалтын судалгаа” нэг сэдэвт бvтээл, Н.Н.Страбыкин, В.А.Перетолчин, А.Хайдав” Буровые машины часть 1" сурах бичиг; Б.Пvрэвтогтох “Ил уурхайн тємєр замын тээвэр”,  “Ил уурхайн автотээврийн хэрэгслийн ашиглалт” сурах бичиг, Ц.Нанзад, Г.Уранцэцэг, Ц.Эрдэнэцэцэг “Нvvрсний салбарын инженерvvдэд зєвлєх, мэргэшсэн зэрэг олгох сургалтын эмхтгэл”, А.Хайдав, Н.Очирбат, И.Зэндмэнэ “Экскаваторын машинист”, А.Хайдав, Н.Очирбат “Гидравлик экскаватор РС200”,  “KOMATSU HD1200 автосамосвалын хийцийн онцлог ашиглалт”,  “Ил уурхайн автозамын тээврийн тооцоо”,  А.Хайдав, Б.Пvрэвтогтох, Н.Очирбат,  “КАМАЗ”,  Б.Пvрэвтогтох, Б.Орхонтуул нарын “Ил уурхайн тээврийн машин, комплеск тестийн эмхтгэл” гарын авлагууд,
 2005 онд  К.Хавалболат “Уул уурхайн логистик” нэг сэдэвт бvтээл; Ц.Нанзад, К.Хавалболат, Ж.Цэвэгмид “Уул уурхайн цахилгаан тоног тєхєєрємжийн ашиглалт засвар” сурах бичиг; Б.Орхонтуул  “Ил уурхайн автосамосвалын ашиглалтын горим” нэг сэдэвт бvтээл, Ц.Нанзад, К.Хавалболат  А.Хайдав, Б.Пvрэвтогтох, Д.Гэрэлт-Од,  Н.Очирбат, “Инженерийн лавлах-5” лавлахын   VI, IX, XII бvлгvvд;  Ц.Нанзад, А.Хайдав болон бусад “Танилцах дадлагын программ”, “Технологийн дадлагын программ”, “Vйлдвэрлэлийн дадлагын программ“, “Бакалаврын тєгсєл-тийн ажил бичих журам”, Н.Очирбат “HYUNDAI RLC270 гидравлик экскаватор”,  Б.Орхонтуул, Ц.Батцэцэг “Уурхайн тээврийн тєхєєрємж, лабораторийн гарын авлага, 2006 онд Ц.Нанзад “Уурхайн ус татах, агааржуулах болон хийн тєхєєрємж” бодлого дасгалын хураамж, “Уурхайн єргєх тєхєєрємж” бодлого дасгалын хураамж,  Б.Пvрэвтогтох, Н.Очирбат “Ил уурхайн тээврийн машин тєхєєрємж” сурах бичиг, А.Хайдав, Н.Очирбат, Є.Соёлцэцэг “Дєрвєн дугуйт жижиг хийцийн трактор” сурах бичиг,   Б.Пvрэвтогтох, Б.Орхонтуул,  Н.Очирбат “Хурд шатахуун /тэргvvн дэвтэр/”,  гарын авлага тус тус хэвлэгдэв.
Єгvvлэл илтгэл. Гадаадын сэтгvvлд 20 гаруй, дотоодын мэргэжлийн сэтгvvл болон товхимолд эрдэм шинжилгээний 100-гаад єгvvлэл тус тус хэвлvvлсэн.
Мєн гадаадын олон улсын  эрдэм шинжилгээний бага хуралд  20 гаруй  илтгэл, дотоодод 100-гаад    илтгэл тус тус хэлэлцvvлсэн.
Оюутны эрдэм судлалын ажилд багийн профессор багш нар туслан ажиллаж эрдэм  шинжилгээний бага хурлуудад 20 гаруй  илтгэл удирдан оролцсон байна.
Шагнал. 2002 онд А.Хайдав “Алтан гадас” одонгоор, Ц.Нанзад “Шинжлэх ухааны тэргvvний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсан. Ц.Нанзад, Б.Пvрэвтогтох нар профессор цол хvртсэн бєгєєд ШУТИС-ийн шилдэг ном сурах бичиг, гарын авлага шалгаруулах  уралдаанд проф. Ц.Нанзадын “Экскаваторын ашиглалтын судалгаа” нэг сэдэвт бvтээл III байранд шалгарлаа.
2003 онд Ц.Нанзад ШУТИС-ийн “Шилдэг сурган хvмvvжvvлэгч багш”- аар шалгарсан. Мєн “Тэргvvний уурхайчин” цол тэмдгээр  шагнуулсан.
2004 онд Ц.Нанзад ШУТИС-т “Шилдэг судлаач багш”-аар шалгарсан. Ч.Цэцэгдэлгэр “Дэд бvтцийн яамны жуух бичиг”- ээр шагнуулсан.
 2005 онд Ц.Нанзад “Боловсролын тэргvvний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан. МИДСК-ын “Шилдэг судлаач багш”–аар шалгарсан. Мєн ШУТИС-ийн профессорын багийн аттестатчиллаар II  байранд орсон.
Шилдэг ном сурах бичиг гарын авлага шалгаруулах уралдаанд “Уурхайн суурин тоног тєхєєрємж”-ийн цуврал гарын авлага III байрын шагнал хvртсэн.
Б. Орхонтуул “Ректорын нэрэмжит “ шагнал хvртсэн.
2006 онд К.Хавалболат ШУТИС-ийн “Оны шилдэг залуу багш”-аар шалгарсан. Ц. Нанзад “Алтан гадас” одонгоор, Б. Орхонтуул “ Тэргvvний залуу” алтан медалиар шагнуулсан.
2007 онд Б. Пvрэвтогтох ШУТИС-ийн “Шилдэг судлаач багш”-аар, Д.Гэрэлт-Од “Тэргvvний заах  арга зvйч багш”-аар, Н.Очирбат “Спортын мастер” цол тэмдгээр тус тус шагнагдлаа. 
Гадаадад ажилласан талаар.  2002 онд  Б.Пvрэвтогтох ОХУ болон  Англи улсад 14 хоног, туршлага судлахаар, 2003 онд  БНСУ-д  7 хоног, гэрээ байгуулахаар, 2004 онд  Ц.Нанзад, Д.Гэрэлт-Од, К.Хавалболат нар ОХУ-д 7 хоног, ОУЭШБХуралд оролцохоор, 2004 онд Д.Гэрэлт-Од Сингапур, Малайз, БНХАУ 8 хоног шагналаар, 2005 онд А.Хайдав ОХУ-д  5 хоног, гэрээ байгуулах мєн 2007 онд Япон улсад 7 хоног, туршлага судлахаар, 2007 онд Ц.Нанзад, БНСУ-д 7 хоног, туршлага судлахаар тус тус явж ажилласан. 
ШУТИС-ийн гадаад харилцааны шугамаар Ч.Зэндмэнэ Финланд улсад 8 долоо хоног, оюутан Ч.Наранхvv Грек улсад 6 долоо хоног дадлага хийсэн.
Гадаад харилцаа. ОХУ-ын Эрхvvгийн Техникийн Их Сургуулийн Уул уурхайн факультетийн Уул уурхайн машины тэнхим Д.Е.Махно, Н.Н.Страбыкин,  Москвагийн Уул уурхайн Улсын Их Сургуулийн Уул уурхайн машин vйлдвэрлэлийн техно-логи, засварын тэнхимийн эрхлэгч проф. Я.М.Радкевич, М.С.Островский, Уурхайн тээвэр механикийн тэнхим В.И.Галкин, Уулын цахилгаан механикийн факультетийн декан В.И.Морозов, Санкт-Петербургийн Уул уурхайн техникийн их сургууль, Казакстан улсын Д.А.Кунаевын нэрэмжит Уул уурхайн хvрээлэн (Е.К.Едыгенов), Югослав улсын Белградын их сургуулийн геологи уул уурхайн факультет (Г.Милош), “Горные машины и автоматика” сэтгvvлийн орлогч эрхлэгч А.Я.Савченко зэрэг байгууллага болон эрдэмтэн багш нартай сургалт судалгаа, бvтээл хэвлэн нийтлvvлэх талаар хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагаа.  Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын нvvрсний уурхайнууд, Эрдэнэтийн УБV, “Монголросцветмет” нэгдэл, “Комит” зэрэг хамтарсан vйлдвэрvvд, Уул уурхайн хvрээлэн, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар, Тvлш эрчим хvчний ерєнхий газар, Дархан-Уул аймаг дахь Техникийн дээд сургууль, Газарчин дээд сургууль, орон нутгийн нvvрсний уурхайнууд, алт олборлогч vйлдвэрvvдтэй сургалт судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг єргєжvvлж байна.

Уурхайн машин тоног тєхєєрємжийн тэргvvлэх профессор Ц.Нанзад 

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг