Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Баклаварын хєтєлбєр

БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТААР:

 1.УУЛ УУРХАЙН  АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ"
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                 Òýðã¿¿ëýõ  ïрофессор  С.Цэдэндорж 

Мэргэжилтэнд тавих нийтлэг   шаардлага: Мэргэжилтэн нь аюултай  ба хүндрэлтэй нөхцөлд  ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй,  биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон  зайн   мэдрэмж сайтай хүн байвал   зохино.   
Мэргэжилтний мэдлэг, чадвар:  Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь  үйлдвэрийн хэсэг, цехүүдийн  технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх онол  практикийн  мэдлэг эзэмшсэн байна.
Мэргэжлийн зориулалт: Хүдэр, нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн  зориулалттай эрдсийн түүхий эдийг олборлож  ашиглах уул уурхайн  үйлдвэрүүд, салбарын удирдлагын төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана. 

  
 2.

"УУРХАЙН МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" 
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                                     Òýðã¿¿ëýõ ïрофессор Ö.Íàíçàä

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн эзэмшсэн мэргэжлээрээ мэдлэг чадвар сайтай, эрх зүй, менежмент, бизнес, хэл, компьютерийн зохих мэдлэгтэй, хүнлэг  эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, биечлэн гүйцэтгэх, зохион байгуулах мэдлэг чадвартай, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө байнга биеэ дайчилдаг, инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн байна.    
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгыг сургалтын технологийн дагуу бүрэн судалж, инженерийн дээд боловсрол эзэмшсэн байна. Мэргэжлийн дагуу аливаа ажлыг биечлэн гүйцэтгэх, зохион байгуулах болон зохион бүтээх ажилд оролцох мэдлэг, чадварыг эзэмшсэн байна
Мэргэжлийн зориулалт:  Уулын  үйлдвэрүүдэд мэргэжлийн дагуу бага, дунд, удирдах бүх албан тушаалд ажиллана. Түүнчлэн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын болон бусад төрийн байгууллагуудад ажиллаж болно.      

  
3.  

“ЭДЭЛБЭР ГАЗРЫН КАДАСТР-ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”                             
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                              Òýðã¿¿ëýõ ïрофессор Ä.Îþóíöýöýã

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь биеийн эрүүл мэнд сайтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байх шаардлагатай. Газрын кадастр-газар зохион байгуулалт мэргэжил нь геологи, геодези, маркшейдер, уул уурхайн технологи, газар зохион байгуулалт, цахилгаан хангамж, мэдээлэл зүй, кадастр, автоматик, уулын баяжуулалт зэрэг олон талт үйл ажиллагааны хүрээг хамрах тул ерөнхий суурь, боловсролын өргөн хүрээний мэдлэг, чадвар эзэмшихийг шаардана.
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалаврын шатны мэргэжилтэн нь кадастрын зураглал, сан байгуулах, газрын менежмент, байгаль хамгаалалт, нөхөн сэргээлт, газар зүйн мэдээллийн техник технологийн онолын мэдлэг чадвар эзэмшсэн байна. 
Мэргэжлийн зориулалт: Олон улсын жишигийн түвшинд газрын зураглал, кадастрын бүртгэл ба сан байгуулах техник технологи зохион байгуулалтын онол практикийн мэдлэгийг төгсөгчдөд олгож зураглалын алба газар зохион байгуулалт, бүртгэл, хяналт шалгалтын бүх албан тушаалд ажиллана. 

  
 4.

“САНСРЫÍ ГЕОДЕЗИ-АСТРОНОМИ”                                                                        МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                              Òýðã¿¿ëýõ ïрофессор   Ä.Îþóíöýöýã
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Уг мэргэжлийн аль ч шатлалаар төгссөн мэргэжилтэн нь биеийн эрүүл мэнд сайтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байх шаардлагатай. Сансрын геодези, астрономи мэргэжил нь геологи, зайнаас тандан судалгаа, эрхсийн механик, сансрын геодези, сансрын фотограмметр, одон орон судлал, автоматжуулалт, астрофизик зэрэг олон талт үйл ажиллагааны хүрээг хамрах тул ерөнхий суурь, суурь боловсролын өргөн хүрээний мэдлэг, чадвар эзэмшихийг шаардана. 
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалаврын шатны мэргэжилтэн нь улсын болон орон нутгийн сүлжээг дэвшилтэт геодезийн аргаар байгуулах, шинэчлэх, байр зүйн тоон зураглал үйлдэх, геодези зураг зүйн мэдээллийн санг байгуулах боловсруулах, геодинамик судалгаа явуулах, дүгнэлт гаргах зэрэгт бүх үе шатны хэмжилт боловсруулалтын ажлын мэдлэг чадвар эзэмшсэн байна.
Мэргэжлийн зориулалт: Улсын геодезийн тулгуур сүлжээг орчин үеийн геодезийн аргуудаар байгуулах, зайнаас тандан судалгааны чиглэлээр үйлдвэр, компани шинжлэх ухааны байгууллагад ажиллана.  

  
 5.

“ГЕОДЕЗИ” МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ            Òýðã¿¿ëýõ ïрофессор Ä.Îþóíöýöýã

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Геодезийн мэргэжилтэн нь мэргэжлийн орос, англи хэлний болон математикийн өргөн мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программуудыг геодезийн хэмжилт, боловсруулалтын ажилд ашиглах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Геодезийн бүх төрлийн хэмжилтийн багажаар ажиллах, багажийн шинжилгээ, шалгалт тохируулга хийх, хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэх ба үр дүнд нь математик боловсруулалт хийж үнэлэх, газар зүйн мэдээллийн сан байгуулах, хот суурин, авто болон төмөр зам, гүүр зэрэг инженерийн төрөл бүрийн барилга байгууламжид хийгдэх өндөр нарийвчлалын ажлуудын хийж гүйцэтгэх боловсруулах зэрэг мэдлэг чадварыг эзэмшсэн байна.
Мэргэжлийн зориулалт: Геодезийн мэргэжлээр бакалавр, магистрын шатны сургалт явуулна. Уг мэргэжилтэн геодезийн хэмжилт, зураглал, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагад ажиллана
 

  
6. 

"АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ"                                        
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                                    Òýðã¿¿ëýõ
ïрофессор   Á.Ëàéõàíñ¿ðýí
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Энэ мэргэжлийн нь баяжуулах үйлдвэрийн нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, харицлага сахилга батыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж  сайтай хүн байвал зохино.
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь үйлдвэрийн хэсэг цехүүдийн технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх онол практикийн мэдлэг эзэмшсэн байна.
Мэргэжлийн зориулалт: Хүдэр нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг баяжуулах уул уурхайн үйлдвэрүүд, салбарын удирдлагын төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана 

  
7. 

"УУЛ УУРХАЙН  МАРКШЕЙДЕР"   
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                                 Òýðã¿¿ëýõ ïðîôåññîð  Ä.Îþóíöýöýã

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь  биеийн эрүүл мэнд  сайтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй,  хариуцлага сахилгыг дээдлэх хатуу  баримтлалтай,  цаг  хугацаа  орон  зайн мэдрэмж  сайтай  хүн  байх  шаардлагатай. Маркшейдерийн мэргэжил нь геодези, уул уурхайн технологи, геологи, экологи, зураг зүй, математик, дуран авай, физик, мэдээллийн технологи, зэрэг олон талт  үйл ажиллагааны хүрээг  хамрах тул ерөнхий суурь боловсролын өргөн мэдлэг, чадвар эзэмшихийг шаардана.  
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалаврын  шатны мэргэжилтэн нь  уул уурхайн үйлдвэр дээр маркшейдерийн зураглал , уулын ажлын төлөвлөлт, хяналтын тооцоо судалгаа хийх, малталтанд чиглэл өгөх ажлын  мэдлэг эзэмшсэн байна.
Мэргэжлийн зориулалт: Маркшейдер мэргэжлээр бакалавр, магистрийн шатны сургалт явуулна.Уг мэргэжилтэн уул уурхайн олборлох салбарын ил далд уурхайнуудын маркшейдерийн алба, үйлдвэрийн  бүх шатны удирдах албан тушаалд ажиллана. 

 
  8.

"УУРХАЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ"                
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ                               Òýðã¿¿ëýõ ïрофессор  Ж.Цэвэгмид

Мэргэжилтэнд тавих нийтлэг   шаардлага: Мэргэжилтэн эзэмшсэн мэргэжлээрээ мэдлэг чадвар сайтай, эрх зүй, менежмент, бизнес, хэл, компьютерийн зохих мэдлэгтэй, хүнлэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, биечлэн гүйцэтгэх, зохион байгуулах мэдлэг чадвартай, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө байнга биеэ дайчилдаг, инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн байна. 
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтний сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгыг бүрэн судалж инженерийн дээд боловсрол эзэмшсэн байна, Мэргэжлийн дагуу аливаа ажлыг биечлэн гүйцэтгэх зохион байгуулах болон зохион бүтээх ажилд оролцох мэдлэг чадварыг эзэмшсэн байна.         
Мэргэжлийн зориулалт:  Уул уурхайн үйлдвэрүүдэд цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүх албан тушаалд ажиллана. Мөн түүнчлэн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын болон  бусад  байгуулагуудад ажиллаж болно. 

  
 9.

УУЛ УУРХАЙН УДИРДЛАГА "УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ"                                 
МЭРГЭЖЛИЙН TОДОРХОЙЛОЛТ                                  Òýðã¿¿ëýõ ïрофессор  П. Очирбат

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь aюултай ба хүндрэлтэй нөхцөлд  ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй,  биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг  хатуу баримтлах чадвартай, цаг хугацаа орон  зайн   мэдрэмж сайтай хүн байвал зохино. 
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь  үйлдвэрлэлийг үр ашигтайгаар удирдан зохион байгуулах, технологийн үйл ажиллагааг зохион байгуулах, хамт олныг удирдах, санхүүгийн төсөл төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөж тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах онол практикийн мэдлэг эзэмшсэн байна. 
Мэргэжлийн зориулалт: Уул уурхайн олборлох, эрдсийн бүтээгдэхүүнийг боловсруулах   үйлдвэрүүдэд, салбарын удирдлага,  төрийн захиргааны байгууллага болон  эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана.

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг