| 1. | УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор С.Цэдэндорж Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь аюултай ба хүндрэлтэй нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байвал зохино. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Магистр зэрэгтэй мэргэжилтэн нь бакалаврын шатанд эзэмшсэн мэдлэг, чадварыг гүнзгийрүүлж үйлдвэрийн технологи, зохион байгуулалт, эдийн засгийн асуудлаар дүгнэлт, боловсруулалт хийх шийдвэр гаргах эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадварыг эзэмшинэ. |
| | |
| 2. | "УУРХАЙН МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Ö.Íàíçàä
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: "Уурхайн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн магистр нь хүнлэг, эх оронч, үзэлтэй ёс суртахууны өндөр соёлтой байхын зэрэгцээ уул уурхайн үйлдвэр, салбарын сургалт, эрдэм шинжилгээ, удирдах дээд байгууллагуудад эзэмшсэн мэдлэг, чадвараа дайчлан ажиллах чадвартай байна. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн агуулгыг бүрэн судалж мэргэжлийн дагуу салбарын хэмжээний бүх шатны ажлыг удирдан зохион байгуулах, биечлэн гүйцэтгэх, эрдэм шинжилгээний ажил бие даан хийх, удирдах болон зохион бүтээх мэдлэг чадварыг эзэмшсэн байна. |
| | |
| 3. | “ЭДЭЛБЭР ГАЗРЫН КАДАСТР-ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Ä.Îþóíöýöýã
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь хариуцлага сахилгыг эрхэмлэдэг, харьцааны өндөр соёлтой удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө биеэ дайчлах чадвартай байна. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Магистр зэрэгтэй мэргэжилтэн нь бакалаврын шатны сургалтанд эзэмшсэн мэдлэг, чадварыг гүнзгийрүүлж геодези ба кадастрын зураглалын дэвшилтэт техник технологи, зохион байгуулулт эдийн засгийн асуудлаар дүгнэлт, боловсруулалт хийх шийдвэр гаргах эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадварыг эзэмшинэ. |
| | |
| 4. | “САНСРЫН ГЕОДЕЗИ-АСТРОНОМИ” МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Ä.Îþóíöýöýã
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь аюултай ба хүндрэлтэй нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байвал зохино. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Магистр зэрэгтэй мэргэжилтэн нь бакалаврын шатанд эзэмшсэн мэдлэг, чадварыг гүнзгийрүүлж үйлдвэрийн технологи, зохион байгуулалт, эдийн засгийн асуудлаар дүгнэлт, боловсруулалт хийх шийдвэр гаргах эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадварыг эзэмшинэ. |
| | |
| 5. | “ГЕОДЕЗИ” МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Ä.Îþóíöýöýã
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Геодезийн мэргэжилтэн нь мэргэжлийн орос, англи хэлний болон математикийн өргөн мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программуудыг геодезийн хэмжилт, боловсруулалтын ажилд ашиглах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Геодезийн бүх төрлийн хэмжилтийн багажаар ажиллах, багажийн шинжилгээ, шалгалт тохируулга хийх, хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэх ба үр дүнд нь математик боловсруулалт хийж үнэлэх, газар зүйн мэдээллийн сан байгуулах, хот суурин, авто болон төмөр зам, гүүр зэрэг инженерийн төрөл бүрийн барилга байгууламжид хийгдэх өндөр нарийвчлалын ажлуудын хийж гүйцэтгэх боловсруулах зэрэг мэдлэг чадварыг эзэмшсэн байна. Мэргэжлийн зориулалт: Геодезийн мэргэжлээр бакалавр, магистрын шатны сургалт явуулна. Уг мэргэжилтэн геодезийн хэмжилт, зураглал, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагад ажиллана |
| | |
| 6. | "АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Я.Гомбосүрэн
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Энэ мэргэжлийн нь баяжуулах үйлдвэрийн нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, харицлага сахилга батыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байвал зохино. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь үйлдвэрийн хэсэг цехүүдийн технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх онол практикийн мэдлэг эзэмшсэн байна. Мэргэжлийн зориулалт: Хүдэр нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг баяжуулах уул уурхайн үйлдвэрүүд, салбарын удирдлагын төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана |
| | |
| 7. | "УУЛ УУРХАЙН МАРКШЕЙДЕР" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Д. Дондов
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь биеийн эрүүл мэнд сайтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, хариуцлага сахилгыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байх шаардлагатай. Маркшейдерийн мэргэжил нь геодези, уул уурхайн технологи, геологи, экологи, зураг зүй, математик, дуран авай, физик, мэдээллийн технологи, зэрэг олон талт үйл ажиллагааны хүрээг хамрах тул ерөнхий суурь боловсролын өргөн мэдлэг, чадвар эзэмшихийг шаардана. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалаврын шатны мэргэжилтэн нь уул уурхайн үйлдвэр дээр маркшейдерийн зураглал , уулын ажлын төлөвлөлт, хяналтын тооцоо судалгаа хийх, малталтанд чиглэл өгөх ажлын мэдлэг эзэмшсэн байна. Мэргэжлийн зориулалт: Маркшейдер мэргэжлээр бакалавр, магистрийн шатны сургалт явуулна.Уг мэргэжилтэн уул уурхайн олборлох салбарын ил далд уурхайнуудын маркшейдерийн алба, үйлдвэрийн бүх шатны удирдах албан тушаалд ажиллана. |
| |
| 8. | "УУРХАЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор Ж.Цэвэгмид Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн эзэмшсэн мэргэжлээрээ мэдлэг чадвар сайтай, эрх зүй, менежмент, бизнес, хэл, компьютерийн зохих мэдлэгтэй, хүнлэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, биечлэн гүйцэтгэх, зохион байгуулах мэдлэг чадвартай, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө байнга биеэ дайчилдаг, инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн байна. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтний сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгыг бүрэн судалж инженерийн дээд боловсрол эзэмшсэн байна, Мэргэжлийн дагуу аливаа ажлыг биечлэн гүйцэтгэх зохион байгуулах болон зохион бүтээх ажилд оролцох мэдлэг чадварыг эзэмшсэн байна. Мэргэжлийн зориулалт: Уул уурхайн үйлдвэрүүдэд цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүх албан тушаалд ажиллана. Мөн түүнчлэн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын болон бусад байгуулагуудад ажиллаж болно. |
| | |
| 9. | УУЛ УУРХАЙН УДИРДЛАГА "УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ" МЭРГЭЖЛИЙН TОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор П. Очирбат
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь aюултай ба хүндрэлтэй нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг хатуу баримтлах чадвартай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байвал зохино. Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь үйлдвэрлэлийг үр ашигтайгаар удирдан зохион байгуулах, технологийн үйл ажиллагааг зохион байгуулах, хамт олныг удирдах, санхүүгийн төсөл төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөж тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах онол практикийн мэдлэг эзэмшсэн байна. Мэргэжлийн зориулалт: Уул уурхайн олборлох, эрдсийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдэд, салбарын удирдлага, төрийн захиргааны байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана. |