Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Тэсэлгээний технологийн төв

 

 Зорилго:

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээ болон бүтээгдэхүүний шинж чанарыг судлан аюулгүй ажиллагаа, чанарыг судлан аюулгүй ажиллагаа, чанарын баталгаа гаргаж, хяналт тавин ажиллахад лабораторийн зорилго оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

       

Нүүрс, Хүдрийн уурхайнуудад үйлдвэрлэн хэрэглэж байгаа энгийн тэсрэх бодисын физик - химийн болон тэсрэлтийн шинж чанарын үзүүлэлтүүдийг лабораторийн нөхцөлд тодорхойлох аргачлал боловсруулах

Àммиакийн шүү, дизелийн түлшний найрлага бүхий энгийн тэсрэх бодисын тэсрэлтийн ба физик - химийн шинж чанарыг сайжруулах боломж бүхий янз бүрийн нэмэгдлийн найрлагат тэсрэх бодисын судалгаа хийх 

Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэх тэсрэх бодисын стандартыг хэмжил зүйн төвтэй хамтран боловсруулж мөрдүүлэх

 
 Туршилт, шинжилгээ: 
Энгийн тэсрэх бодисын бүрэлдхүүн хэсгийн  

- мөхлөгийн бүтэц
- овоолгын нягт
- чийглэг
- ус даах чадвар 
- тогтвортой чанар
- шингээх ба тогтоон барих чадвар
- энгийн тэсрэх бодисын найрлага дахь дизелийн түлш бусад шатах нэмэгдлийн    хэмжээ
- энгийн тэсрэх бодисын ажлын чадвар 
- энгийн тэсрэх бодисын нунтаглах чадвар
- тэсрэх бодисын денатацийн хурд 
- тэсрэх бодисын бүрэн денотаци авах чадвар 
- тэсрэх бодисын бутлалтын үзүүлэлт 
- денотаци зайд дамжих зэргийг тодорхойлох

 

 

 

Лабораторийн туршилт

 

Судалгаа шинжилгээний үр дүн:

 

* 1995, 1997 онуудад Бор - Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захиалгаар энгийн тэсрэх бодисын тэсрэлтийн хүч чадал болон бусад шинж чанарыг сайжруулах тусгай нэмэгдлүүдтэй энгийн найрлагат тэсрэх бодисыг судлан нэмэлт стандарт боловсруулан батлуулж түүний дагуу "ЭНТБ-Н", "ЭНТБ-А1" маркийн тэсрэх бодисыг тус комбинат хийж нэгдлийн харъяа уурхайн хэрэгцээг хангаж байна. 

* Аммиакийн шүүний мөхлөгийн бүтэц, овоолгын нягт, чийглэг, сийрэг шинж, ус даах ба тогтвортой шинж, шингээх чадвар зэрэг физик химийн үзүүлэлтүүдийг лабораторийн нөхцөлд тодорхойлон уурхайд үйлдвэрлэж буй тэсрэх бодисын шинж чанарын үнэлгээг бүрэн хийдэг.

* Энгийн тэсрэх бодисын ажлын ба нунтаглах чадвар, детонцийн хурд, бүрэн детонаци авах чадвар, бутлалтын үзүүлэлт зэргийг үйлдвэрийн нөхцөлд туршин тодорхойлдог.

* Энгийн ба эмульсийн тэсрэх бодисын шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох хэд хэдэн стандарт боловсруулан Улсын стандарт хэмжил зүйн төвөөр батлуулан хэрэглэж байна.

* Эрдэнэт, Бор-Өндөр, Шарын гол, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд энгийн ба эмульсийн тэсрэх бодисыг хэрэглэн тэсэлгээний ажил хийх туршилт, судалгаа явуулж түүнийг уурхай үйлдвэрийн ИТА-тай хамтран нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүллээ.

 

 

 

 Судалгаа шинжилгээний лаборатори

 

Тус лаборатори нь улсын төсөв болон үйлдвэр аж ахуйн газруудын захиалгаар энгийн ба эмульсийн 4 нэр төрлийн тэсрэх бодисын технологи боловсруулж "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдэл, "Мон-Маг" компани, Түшиг-Уул компанитай хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлснээр жилд улсад 1,2 тэрбум төгрөгийн ашиг өгч байна.

 
Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг