Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байна уу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Экологи-тогтвортой хөгжлийн төв

Экологи тогтвортой хөгжлийн төв

Экологи тогтвортой хөгжлийн төв (ЭТХТ) нь Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн байгаль орчин, экологи-эдийн засгийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэм шинжилгээ, докторын сургалтын бие даасан байгууллага болно.

Экологи тогтвортой хөгжлийн төвийн байгуулагдсан түүх: Ректорын зөвлөлийн 2000 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хурлын шийдвэрийн үндсэн дээр 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр тушаалаар ШУТИС-ийн бүрэлдэхүүнд Экологи-тогтвортой хөгжлийн төвийг байгуулж захирлаар нь доктор профессор П.Очирбатыг томилсон байна.

ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төв байгуулах журмын 2.5, 2.6, 2.8-р зүйлийг үндэслэн тус төвийн журам, 2000 онд хийх ажлын үндсэн чигэлийг төвийн захирлын тушаалаар баталсан бөгөөд, энэ тушаалаар гүйцэтгэх захирал бөгөөд эрдэмтэн нарийн бичгийг даргаар Р.Мижиддоржийг (Ph.D), эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар Ш.Баясгалан (Ph.D) нарыг ажилд томилж, 2000 оны 12 дугаар сарын 25-нд Төвийг албан ёсоор нээж практик үйл ажиллагаа эхэлсэн байна.

Зорилго: Тус төв нь байгуулагдсанаас хойш өөрийн гүйцэтгэх үндсэн чиглэлийн дагуу байгаль орчин, экологийн чиглэлээр судалгаа явуулах, сургалтын гарын авлага, бүтээл бичиж нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн төсөл боловсруулж холбогдох газар тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа болно. Түүнчлэн Уул уурхайн сургуулийн дэргэд “Байгаль хамгаалал, экологи” гэсэн мэрэгжлийн чиглэлээр докторын сургалтын стандарт боловсруулж батлуулсан

Бүтэц:

ШУТИС-ийн Хүндэт доктор П.Очирбатын танхим
Орчны хяналт шинжилгээний лаборатори
Үйл ажиллагааг эрхлэгчид
Төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд
Экологи-тогтвортой хөгжлийн профессорын баг

ЭТХТ нь үйл ажиллагааныхаа хүрээнд Уул уурхайн инженерийн сургууль, Уул уурхайн хүрээлэн зэрэг ШУТИС-ын нэгжүүд болон гадаад, дотоодын бусад байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажиллана. 
- Төвийн захирал шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат
- Төвийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Р.Мижиддорж
- Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Ш.Баясгалан
- ЭША магистр Б.Алтанцэцэг

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖИЛ

2005-2007 онд тус төвд “Экосистемийн хувьсал, эрсдэлийн шугаман бус судалгааны аргачлал” нэртэй шинжлэх ухааны суурь судалгааны сэдэв  хэрэгжүүлсэн. Энэ сэдвийн хүрээнд томоохон экосистемийн төлөв (ой, хээр, говь г.м)-ийг термодинамикийн фазын хувьсалын анологи байдлаар авч үзэх, улмаар дэлхийн дулааралтаас шалтгаалан  21-р зууны байгалийн бүсийн өөрчлөлт, түүний хилийн шилжилтийг тооцох аргачлал боловсруулж, цөлийн бүсийн хил 20 жилд 150 км-ийн хурдтайгаар хойш шилжиж болзошгүй байгааг илрүүлсэн байна.
2008-2010 онд тус төвд “Томоохон гол мөрөн, нуурын  усны түвшний мэдээллийг 300-400 жилээр уртасгах, ирээдүйн хандлагад үнэлгээ өгөх” нэртэй суурь судалгааны сэдвийг хэрэгжүүлж байна.
2005-2006 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай 8 сарын хугацаатай хийсэн аж ахуйн гэрээний дагуу  Онгийн голын ус тасарч байгаа шалтгааны тогтоох талаар судалгааны ажлыг хэрэгжүүлж, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлын үр дүнггээр 2006 онд “ Онгийн голын ус татарч буй галтгаан, нэгдсэн дүгнэлт ” сэдэвт ном хэвлүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд тус төв бусад байгууллагатай хамтран экологи, тогтвортой хөгжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний сэдэвчилсэн бага хурал 10 удаа зохион байгуулж, илтгэлийн эмхтгэлийг нийтлүүсэн бөгөөд эдгээрт нийт 280 гаруй өгүүллийг багтаасан байна.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй уялдан экологийн чиглэлээр бодлого, чиглэл боловсруулах ажлын хэсгүүдэд тус төв нь удаа дараа орж ажиллаж байна. Тухайлбал, Экологийн тэнцвэрт байдлыг хангаж байгаль орчны ба хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлогын чиглэлийг боловсруулах ажлын хэсэг, Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллаж буй болно. Мөн Озоны конвенцийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөл, Зүүн хойд Азид шороон шуургатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх бүсийн төслийн үндэсний зөвлөл зэрэгт орж ажиллаж буй болно.


ЭХТХ-ийн судалгаа явуулах үндсэн чиглэлд доорх зүйлүүд багтана. Үүнд:

 1.Экологи эдийн засгийн судалгаа 
 2.Инженер-экологийн загварчлалын арга, орчны мэдээллийн технологийн судалгаа
 3.Бүс нутгийн байгаль орчны өөрчлөлт, түүний эдийн засаг, нийгмийн асуудал
 4.Экологийн болон орчны эрсдэлийн үнэлгээ, нөлөөллийг бууруулах асуудал
 5.Үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд хяналт шинжилгээ явуулах, тодорхойлох
 6.Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжлийн экологийн судалгаа


Төвийн үйл ажиллагаа

 1.

Үндсэн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, өөрийгөө санхүүжүүлэх  

 2. Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжлийн судалгаа
 3. Инженер-экологийн загварчлалын арга, орчны мэдээллийн технологийн судалгаа
 4. Экологийн болон орчны эрдэлийн үнэлгээ, сөрөг нөлөөллийг бууруулах асуудал
 5. Бүс нутгийн байгаль орчны өөрчлөлт, түүний эдийн засаг, нийгмийн асуудал
 6.Экологи-тогтвортой хөгжлийн чиглэлээр докторын сургалт явуулах
 7.Экологи-тогтвортой хөгжил, инженер-экологийн чиглэлээр сургалтын гарын авлага боловсруулах
 8.Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хурал, семинар зохион байгуулах, хэвлэн нийтлэх


Төвийн байгаль орчны болон мэдээллийн технологийн сан

  
 ЭТХТ нь доорх мэдээллийн санг бүрдүүлж байна 
1. Экологи-тогтвортой хөгжил, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ олгох чиглэлээр эрдэм шинжилгээ, арга зүйн холбогдолтой ном, өгүүлэл
2.Төвийн орчны програмчлалын сангийн бүтэц
3.Газар зүйн мэдээллийн системийн программ (ArcView GIS 3.2)
4. Инженер-экологийн загварчлалын аргууд (агаар, хөрс, усанд
5.Бэлчээрийн болон таримал ургамал, ойн ургамлын динамик, динамик-статистик загварууд, программ хангамж
6.Орчны судалгаанд шаардлагатай нэг болон олон хэмжээст статистик аргууд (корреляцийн болон регресс анализ, кластер, дискреминант, фактор, фурье анализ), тэдгээрийн программ хангамж
7. Хөрс, ургамал, бэлчээрийн 1:1000000-ын зургийн тоон мэдээлэл, монгол орны уур амьсгал, дендрохронологи, нарны идэвхижил, геосоронзон орны мэдээлэл


Төвийн орчны хяналт, шинжилгээний лаборатори

Төв нь уул уурхайн болон нүүрсний салбар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгжийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөлд лабораторийн шинжилгээ хийж доорх үзүүлэлтийг тодорхойлно. Үүнд:

 1.Үйлдвэрлэлийн талбай дээрх болон цех тасгуудын доторхи тоосжилт, түүний тархалтын зураглал 
 2.Үйлдвэрийн байрны дуу чимээний түвшин
 3.Үйлдвэрт ашиглаж буй болон хаягдал усны (гадаргын болон гүний ус) бохирдлын зэрэглэл зэргийг тогтооно.
 4.Лабораторийн тоног, төрөөрөмжийг Уул уурхайн сургуулийн сургалтанд ашиглана.

ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Тус төвд Шивээ-овоогийн уурхайд ирсэн 2 ком лабораторийн 1 комийг авчирч суурилуулсан бөгөөд агаарын тоосны агууламж, дуу чимээ хэмжих, усны рН, цахилгаан дамжуулах чадварыг хэмжих зориулалт бүхий бүгд 50 сая 100 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн үнэтэй тоног төхөөрөмж байгаа юм. Одоогийн байдлаар 2004 оноос Улаанбаатар хотын зүүн, баруун 4 замын уулзвар зэрэг 4 цэгт дуу чимээний бохирдлыг сар тутам хэмжиж буй бөгөөд хөдөө орон нутагт (Эрдэнэт, Оюу-Толгойн орд зэрэг) зэрэг газар тоосны хэмжилт хийсэн байна.

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
« September 2010 »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг