Тvvхэн замнал. Монгол улсад анх 1942 оны 10-р сард оюутны хєдєлгєєн vvсч, Монгол улсын их сургуулийн Оюутны зєвлєл нэртэйгээр байгуулагдаж байжээ. ШУТИС-ийн оюутны байгууллага анх 1989 онд Политехникийн дээд сургуулийн Оюутны зєвлєл нэртэйгээр байгуулагдсанаас хойш оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжих олон нийтийн байгууллага болсон. БНМАУ-ын Сайд нарын Зєвлєлийн 1990 оны 154-р тогтоолоор ПДС нь Техникийн их сургууль (ТИС) болсноор оюутны байгууллага Техникийн их сургуулийн Оюутны холбоо (ТИСОХ) болж єргєжсєн. Оюутнуудын сайн дурын vндсэн дээр бий болсон зєвлєл урлаг, спортын тэмцээн зохиодог байсан бол одоо сургалтын тєлбєрийн асуудлыг шийдэлцдэг, улсын ирээдvйг бvтээлцдэг оюутны байгууллага боллоо. 1999 оны 10-р сарын 21-нд анх Хууль зvйн яаманд бvртгvvлж ¹1014544 тоот гэрчилгээг авч Тєрийн бус байгууллага болж байв. Оюутны зєвлєлийн дарга нар. Б. Зоригоо (2003), П.Ариунболд (2004-2005), Т.Батцогт (2005-2006), Б. Бор (2006), Б. Эрдэнэбулган (2007). Оюутны зєвлєлийн бvрэлдэхvvн. Б.Эрдэнэбулган (УУМ-3), О.Чинзориг (УУАТ-2), Д.Ганзаяа (УЦТТ-2), Д.Мишээлт (УУАТ-3), О.Пvрэвжамц (АМБТ-2), Б.Уранбаатар (УУМ-3), Б.Намхайнямбуу (УУМ-3), М.Золжаргал (Кад-1), Ц.Одбаяр (УУАТ-4), Ч.Зоригтбаатар (УУАТ-2), Б.Халиун (УУАТ-2), Э.Бат-Ул (УУМ-1), Б.Энхзаяа (УУМ-1), Б.Мєнх-Эрдэнэ (УЦТТ-2). Бидний амжилтуудаас. 2005 онд ШУТИС-ийн шилдэг оюутны зєвлєлєєр шалгарсан. 2003 онд ШУТИС-ын урлагийн IV их наадамд гоцлол бvжиг, цэнгээнт бvжиг тэргvvн байр, мєн 2004 оны урлагийн V их наадамд гоцлол бvжиг тэргvvн байр, 2005 оны VI их наадамд багийн дvнгээр II байр эзэлж vvнээс: - Гоцлол бvжиг I байр - Цэнгээнт бvжиг III байр - Чєлєєт бvжиг III байр - Уран уншлага III байр эзэлсэн амжилт биднийх. ШУТИС-ийн хэмжээнд жил бvр уламжлал болон зохиогдох намрын сагсан бємбєгийн тэмцээнд 2004 онд эрэгтэй, эмэгтэй багууд-III байр, 2005 онд эрэгтэй баг-III байр, 2006 онд эрэгтэй баг-I байр, эмэгтэй баг-III байр, 2007 онд эрэгтэй баг-I байр, эмэгтэй баг-III байр эзэлсэн нь манай тамирчдын тогтоосон амжилтууд юм. Мєн 2005 онд аэробикийн тэмцээнд-I байр, 2006 онд-II байр эзэлсэн ба Англи хэлний “Best of the best” тэмцээнд-II байр (2005), Их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон “Машины эд ангийн анхдугаар олимпиад” -III байр (2006), П. Очирбатын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хуралд-III байр (2007) зэрэг амжилтаар ойгоо угтаж байна. Vйл ажиллагаа. 2006 оны XII сард Дэлхий нийтээр ДОХ-ийн эсрэг тэмцэх єдєрт зориулсан арга хэмжээнд єєрийн сургуулийн оюутнуудаа амжилттай оролцуулсан. Салбар сургуулиудын шилдэг оюутнууд тєлєєлєн оролцдог шилдэг оюутны шинэ жилд єєрийн сургуулийн 5 оюутныг оролцуулав. 2-р сарын 21-ээс 3-р сарын 5 хvртэл Монгол Улсын Ерєнхийлєгчийн ивээл дор зохион явагдсан техник технологийн сургуулиудын “Эрдмийн эзэд” бvтээлийн vзэсгэлэн тєрийн ордонд болж АМБТ-ийн III курсын оюутан Э.Баясгалан, Ж.Ганбат нар “Гар аргаар алт олборлох бага оврын алт угаагч машин” бvтээлээр амжилттай оролцлоо. 2007оны III сард УУИС-иас жил бvр уламжлал болон зохиогдох доктор Б.Ишмэндийн нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж 2 судлаач оюутныг шалгаруулсан. Б.Ишмэндийн нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан Урлагийн 120 минутын тоглолтыг багш нар болон 38 дахь тєгсєлтийн тєлєєлєгчдєд тоглосон нь сонирхолтой арга хэмжээ болсон. ШУТИС-иас зохион байгуулдаг П.Очирбатын нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Б.Ишмэндийн нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан 2 судлаач оюутныг оролцуулав. ШУТИС-ийн Оюутны холбооноос жил бvр зохион байгуулдаг Урлагийн VII их наадамд нийт номинациас гоцлол бvжиг, цэнгээнт бvжиг, чєлєєт бvжиг, гала концертонд орж багийн нийт оноогоор V байранд орсон нь том амжилт юм. 2007оны III сард УУИС-ийн Уурхайн менежмент, тогтвортой хєгжлийн профессорын баг, Оюутны зєвлєлтэй хамтран 2007 оны 4 сарын 28-30 хооронд Маркетингийн єдєрлєг зохиосон нь амжилттай болж “Вагнер Ази” ХК, “Монгол Алт” Компани, SKYTEL , “Мон Сvv” ХК, “Оргил” бєєний тєв, “Сигма электроникс” компаниуд оролцон єєрийн бvтээгдэхvvн vйлчилгээ, маркетингийн онцлог шинжийг нийт оюутнуудад сурталчлан таницуулсан нь хичээл дээр vзсэн онолоо практик дээр хэрэгжvvлэх бодит боломж бvрдсэн ажиллагаа болсон. Оюутны зєвлєлєєс зохион байгуулдаг танин мэдэхvйн “ЦЕНТАВР” тэмцээн 2007 оны 4 сарын 28-нд болсон ба нийт 28 баг оролцож амжилттай болж єнгєрсєн. Монголын их, дээд сургуулиудын дунд зохиогддог “ROBOCON” тэмцээн 2004 оны 4-р сарын 20,21 болсон ба тэмцээний нээлтэнд манай сургуулийн оюутнууд тєлєєлєн оролцсон. Механик инженерийн сургуулиас зохион байгуулсан “Спортын явган аялал” 2004 оны 4 сарын 18-нд хар усан тохойд нэг хоногийн турш амжилттай болж 3 эрэгтэй, 3 эмэгтэй баг бvрэлдэхvvнтэйгээр оролцсон. 2007 оны V сард Оюутны зєвлєлєєс жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын тэргvvн” шалгаруулах гар бємбєгийн тэмцээн Тємєр Замын зааланд амжилттай болж нийт 44 баг тамирчин оролцлоо. ШУТИС-ийн оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Оюутан-зуны зуслан” сургалт семинарт єєрийн сургуулийг тєлєєлж шилдэг 4 оюутан оролцсон нь vр єгєєжтэй арга хэмжээ болсон юм. 2007-2008 оны хичээлийн жилд УУИС-иас оюутны дотуур байранд оюутнуудыг судалж хуваарийн дагуу БИС-ийн дотуур байранд 80, ХМТС-ийн дотуур байранд 20 нийт 100 оюутныг цаг хугацаанд нь оруулав. 2007 оны 9-р сарын 12-15-ны хооронд шинэ элсэгчтэй уулзалт ярилцлага хийж Оюутны зєвлєл, Оюутны холбоо, сургуулийнхаа vйл ажиллагааны талаар чєлєєт ярилцлага хийсэн ба энэ нь элсэгч нийт оюутнуудад хvрч чадсан маш vр дvнтэй ажил боллоо. МVОНТ-тэй Оюутны зєвлєл хамтран анх удаа асуулт хариултын “АХА” тэмцээнийг 2007оны 9-р сарын 14-нд амжилттай зохион байгуулж, тус нэвтрvvлэг нь эх орон даяар цацагдсан нь нэр хvндтэй ажил байлаа. Шинээр элсэгч оюутнуудын дунд сагсан бємбєгийн тэмцээнийг зохион байгуулсан нь тэдний авъяас чадварыг нээх цаашид олон уралдаан тэмцээнд амжилттай оролцууулахад чиглэгдсэн vр дvнтэй арга хэмжээ болсон юм. ШУТИС-ийн Оюутны холбооноос жил бvр зохион байгуулдаг шинээр элсэгчдийн сагсан бємбєгийн тэмцээнд, єєрийн сургуулийн оюутнуудыг идэвхитэй хамруулан оролцуулсан ба эмэгтэй баг тамирчид медальт байранд орлоо. УУИС-ийн оюутны зєвлєлийн дэргэдэх “ОТОРА”, “МТ”, “Залуу лидер”, “Эрдэс клуб”-ууд байгуулагдан ажиллаж байна. Эдгээр клубууд нь оюутнуудыг мэтгэлцээний арга барилд сургах, хичээлийг хоцрогдлыг арилгах, онолыг практикт хэрэгжvvлэх оюутан єєрийгєє нээх, бусадтай харилцан бие хvн болон тєлєвших болон сургуулиа сурталчлах зорилготой юм. УУИС-ийн Оюутны зєвлєлийн дарга Б.Эрдэнбулган (УУМ-III)
УУИСОЗ – ын Дэд дарга Оюутны Зөвлөлийн даргыг түр эзгүй үед түүнийг орлон бүхий л олон нийтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах албан үүрэгтэй.
Олон Нийтийн Үйл Ажиллагааг зохион байгуулах алба УУИСОЗ – оос зохион байгуулж буй бүхий л олон нийтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулцах албан үүрэгтэй.
Оюутны Зөвлөлийн Нарийн бичиг УУИСОЗ – ын хурлын протокол хөтлөх, аливаа нэг зохион байгуулж буй арга хэмжээнд тэмдэглэл хийх, оюутны Зөвлөлийн бичиг баримттай холбоотой бүхий л асуудлыг зохицуулах үүрэгтэй.
Эрдэм Шинжилгээ, Сургалт, Судалгааны алба УУИС – ын Оюутнуудыг Эрдэм Шинжилгээ, судалгааны ажилд өргөн хамруулах, сонирхолтой болгох, эрдэм Шинжилгээний ажил хийхэд нь туслах, аливаа байгууллагаас зохиогдож буй тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг өргөн хамруулах, улмаар тэднийг нийгэмших, төлөвшихөд нь үйл ажиллагаа түлхүү анхаарна.
Спорт Сургалтын алба Уг алба нь УУИСОЗ – оос зохион байгуулж буй спортын бүхий л арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ба мөн ШУТИС – аас зохион байгуулж буй тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудаас шигшээ баг бүрдүүлэн, амжилттай оролцуулах үүрэгтэй.
Үйл Ажиллагаа, Хүний Нөөцийн алба Уг алба нь УУИСОЗ – оос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд тэргүүлэх байр суурьтайгаар оролцоно.
Хяналтын алба УУИСОЗ – ын мөрдөгдөх хурлын дэгийг боловсруулан мөдүүлэх, оюутны Зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааг хянан тэмдэглэл хөтлөх, зөрчилтэй зүйл гарсан тохиолдолд ШУТИС – ын Холбоонд мэдэгдэл хийх хэрэгтэй.
Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны алба Гадаад дотоодын байгууллагуудтай оюутантай холоотой асуудлаар харилцаа холбоо тогтоох, итгэлцэл түншлэлийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах, улмаар гадны сургуулийн оюутны зөвлөлтэй туршлага солилцон өөрийн сургуулийн оюутнуудыгаа мэдээллээр хангах үүрэгтэй.
Соёл Хүмүүжлийн алба Энэ алба нь Оюутны Урлаг Соёл Хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, УУИС - ын Урлагийн баяр, ШУТИС – ын Урлагын Наадамд өөрийн сургуулийн оюутнуудыг амжилттай оролцуулах, улмаар оюутнуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь түлхүү анхаарна.
Маркетингийн алба УУИСОЗ – ын мөнгө санхүүтэй холбоотой бүхий л асуудлыг зөв зохистойгоор зарцуулах өөрөөр хэлбэл автобусны билет, оюутны Зөвлөлийн төсвийг захиран зарцуулах эрхтэй.
МТ клуб нь УУИСОЗ – ын МТ клуб нь МТ101, МТ102, МТ103 хичээлүүдтэй холбоотой бүхий л бодлого, бодолт, бие даалтуудын талаар зөвлөгөө өгөн сургалт явуулдаг.
Залуу Лидер клуб нь Оюутан залуучуудыг уран илтгэл тавих, чөлөөт мэтгэлцээний болон эрдэм шинжилгээний хуралд оролцоход нь зөвлөгөө өгөх, үүний талаар сургалт семенарь зохион байгуулдаг.
|